МЕНТОР ХАБ I Маргаашийн амжилтад тань зориулав

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 27

 “Ментор Хаб” төсөл нь салбар бүрийн ур чадварлаг, мастеруудаас суралцах боломж бүхий үндэсний боловсрол, танин мэдэхүйн хөтөлбөр юм.
 


Тухайн мэргэжлийн салбарт илүү олон жил ажилласан арвин туршлага мэдлэгтэй эксперт нь өөрийн арга техник, асуудал шийдвэрлэх загвараа шинэ залуу үеийн хүнд хуваалцахыг хэлнэ.

Энэхүү төсөлд шилдэг 12 ментор өөрсдийн мэдлэг чадвар, хуримтлуулсан туршлага, ололт амжилт, алдаа оноогоо дэнслэн, залуу хойч үедээ зөвлөгөө болгон хүргэж байна.

“Ментор Хаб” төсөл нь та бүхэнд Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагийн дуулах ур чадвараас суралцаж, Төрийн Соёрхолт зураач С.Саранцацралтаар контенпорари урлагийн талаар заалгаж, урлагийн бүтээлээр гэрээ хэрхэн гоёх талаар зөвлөгөө авч, Гавьяат тамирчин, Дэлхийн аварга Н.Төгсцогтоор мэргэжлийн боксын тамирчны бэлтгэл, хооллолт, тэмцээний үеэр анхаарах зүйлс зэрэг үнэ цэн бүхий ховор зөвлөгөөг зөвхөн өөрсдийнх нь хичээлээр олж авах цор ганц боломжийг олгож байна.

Тус төсөл нь телевизийн цуврал нэвтрүүлэг хэлбэрээр ТВ8 телевиз, 25-р суваг телевиз, ТВ 5 зэрэг өргөн нэвтрүүлгийн сувгуудаар тавдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн орон даяар цацагдах юм.

Түүнчлэн илүү дэлгэрэнгүй хувилбараар IPTV-д байршихаас гадна аудио хэлбэрээр подкаст болон цацагдах юм. Мөн шилдэг 12 ментор тус бүрийн зөвлөгөө бүхий монгол, англи хэл дээр хувь хүний хөгжилд зориулсан ном болон хэвлэгдэн гарна.

“Ментор Хаб” төсөл нь нэг улиралд 12 цувралаар, нийт гурван улирал дараалан улс орон даяар боловсролын тэгш хөгжилд уриалан хүрэх юм.

Үндэсний төслийг “Гранд Маршал Лакшери Вилла” ивээн тэтгэж, “Эрхэт Монгол" групп, ”Голден Стар Маунтан" ХХК хамтран бүтээжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top