Өнгөрсөн долоо хоногоос Энэтхэгт коронавирусний халдварын тоо эрс нэмэгдэж, тус улс дэлхийн хамгийн том цар тахлын голомт болоод байна.
Энд халдвараар нас барагсдын цогцсыг бөөнөөр нь шатаахаас өөр аргагүй байдалд хүрсэн.
Талийгаачийн гэр бүлийнхэн хамгаалалтын хувцас өмсөн, салах ёс гүйцэтгэж байна.
Энэтхэгийн нийслэл Нью-Делид цогцсыг бөөнөөр нь шатаадаг болсон. Энэ сарын 22-ноос эхлэн Энэтхэгт өдөрт 300 мянгаас дээш халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж байна.
Мумбаи хотод ч байдал хэцүү байна. Шинжээчдийн үзэж байгаагаар яаралтай арга хэмжээ авахгүй бол Энэтхэгт тавдугаар сараас эхлэн өдөрт хагас сая хүн халдвар авах гэнэ.
Энэтхэгт одоо өдөрт 2700-3000 хүн энэ өвчнөөр нас барж байна. Цар тахал эхэлснээс хойш нийт 192311 хүн амиа алдсан.
Энэтхэг халдварын тоогоор АНУ-ын дараа хоёрт бичигдэж байгаа юм.
Ерөнхий сайд Нарендра Моди энэ сарын 24-нд Засгийн газрын шуурхай хуралдаан зарлаж, эмнэлгийн ор, эм, хүчилтөрөгчийн аппаратны хомсдлыг хэрхэн арилгах талаар хэлэлцсэн.
Засгийн газраас эм хэрэгсэл, вакцин, хүчилтөрөгчийн аппаратын гаалийн татварыг гурван сарын хугацаатай тэглэжээ.
Цогцос чандарлах үйлчилгээ маш их дараалалтай байгаа.
Одоогийн байдлаар Энэтхэг улс 141 сая тун вакцин хүлээн авсан ч яг хэдэн хүн хамрагдсан талаар нарийн тоо байхгүй.
Сэтгэгдэл ( 1 )