Израилын хойд мужуудад болсон шашны Лаг ба-Омер баярын үеэр хэт олон цугласнаас 44 хүн дарагдан нас барж, 150 гаруй хүн гэмтжээ.
Уг нь энэ баяр ард түмнээ дархлаажуулсны дараах анхны том баяр байлаа.
Хэвлэлд бичсэнээр 50-100 мянган хүн гэгээнтэн Шимон Бар Йохайн булш байрладаг Мерон ууланд цугласан байна.
Сүсэгтнүүдээс нэг нь халтиран унахад араас нь явсан хүмүүс зогсож чадалгүй түрсээр, нэг нэгэн дээрээ ойчин, олон хүн дарагджээ.
Маш олон хүн зайгүй цугларсан байсан учир аврах албаныхан ослын газар очиход бэрхшээлтэй байв.
Мөн бүгд ойр дотнын хүмүүсээ хайн утасдаж эхэлсэн тул гар утас холбогдохоо больсон байна.
Сэтгэгдэл ( 1 )