Хүчилтөрөгчийн дутагдалд орсон Энэтхэгт хоногт 3689 хүн нас барлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 02

Энэтхэгт өнөөдөр ковидоор 3689 хүн нас барсан нь цар тахал эхэлснээс хойш нэг өдөрт нас баралт хамгийн их бүртгэгдсэн өдөр болжээ.

Нью Дели хотод 4 минутад нэг хүн амиа алдаж байна.

Энд өдөрт халдварын тохиолдол 400 мянга давж эхлээд байна.

Нийт 20 сая хүн халдвар авч, 3 сая 349 мянга 644 хүн эмчлүүлж байгаа юм.

Сүүлийн 24 цагт 1 сая 826 мянга 219 хүн вакцинд хамрагдаж, нийт 156 сая 816 мянга 031 хүн дархлаажуулагджээ.

Хүчилтөрөгчийн аппарат, эм тариа, эмнэлгийн орны хомсдол хүмүүс олноор амиа алдах гол шалтгаан болж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top