Д.Батжаргал: Хог хаягдлын 80 хувийг дахин боловсруулах боломжтой

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 05

Улсын хэмжээнд жилдээ 3.3 сая тонн хог хаягдал гардаг бол нийслэлчүүд 1.4 сая тонн хог хаядаг байна. Эрдэмтэд хогийг хотын уурхай ч гэж нэрлэдэг. Энэ уурхайг дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн боломжтой. Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны тэргүүн Д.Батжаргалтай энэ талаар ярилцлаа.


-Нэг жилд 3.3 тоннд хүрч байгаа хог хаягдлыг дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой гэж та ярьдаг. Монголд хог хаягдлыг дахин боловсруулах хэдэн үйлдвэр байна вэ, хэдэн хүнийг ажлын байраар хангадаг вэ?

-Монголд хог хаягдлыг дахин боловсруулах 60 гаруй үйлдвэр байдаг. Тогтмол ажлын байранд 1000 гаруй хүн, байнгын бус ажилладаг 20 гаруй мянган хүний өдрийн хоолыг залгуулж байгаа салбар. Манай холбоо 2005 онд байгуулагдсан. Манай холбоонд хог хаягдал дахин боловсруулдаг 21 үйлдвэр харьяалагддаг. Улаанбаатар хотын хэмжээнд худалдан авах дахивар нөөцийг 156 цэгт хог хаягдлыг цуглуулдаг. Хог хаягдал дахин боловсруулах “Эко парк”  байгуулагдаад эхний үйлдвэр нь ашиглалтад ороод жил гаруй болж байна. Үйлдвэр байгуулах гэхээр цахилгааны асуудлыг нь шийдэж өгдөггүй бэрхшээл байдаг. Энэ талаар хөөцөлдөөд таван жил болж байна. Нийгэмд хог хаягдал гэхээр ядуу хүмүүсийн хийдэг ажил гэж үздэг байсан үе ард хоцорсон. Одоо бол хүн бүрийн оролцох үүрэг болоод байна. Хогийг хоёрхон замаар шийддэг. Нэг нь доод төрөл буюу газарт булж там руу илгээх, нөгөө нь дахин боловсруулах буюу шинээр төрөл олгож бүтээгдэхүүн болгож хувиргах юм. Хог хаягдал бол очих ёстой газраа олоогүй байгаа түүхий эдийн нэр юм гэж нэгэн эрдэмтэн хэлсэн байдаг. Хог хаягдлаа дахин боловсруулаад байх юм бол байгаль лус баярлаад л байна. Газар булаад, шатаагаад л байх юм бол лус савдаг хилэгнээд л байна.

-Хог хаягдлын хэдэн хувийг дахин боловсруулах боломжтой вэ?

-Нийт хог хаягдлаас 30 мянган тонн нь шил, 35 мянган тонн нь хуванцар, 300 мянган тонн нь хоол хүнсний хаягдал, 170 мянган тонн нь хаягдал төмөр болон өнгөт металл, 40 мянган тонн нь цаас, 72 мянган тонн нь малын гаралтай, 86 мянган тонн аюултай хог хаягдал буюу цацрагийн хог хаягдал, 485 мянган тонн нь бусад булагдсан хог хаягдал байдаг . Үүнээс нэг сая тонныг хөрсөндөө булдаг. Харин дахин боловсруулах үйлдвэртэй болсноор 800 мянгыг нь дахин боловсруулж үлдсэн 200 мянган тонныг нь булах боломжтой болно. Хог хаягдлын 60-80 хувийг дахин боловсруулах боломжтой гэж үздэг. БНХАУ-ын Засгийн газар 2017 онд 32 төрлийн хатуу хог хаягдал авахаа зогсоосон. Үүнээс үүдэн манай улсад хог хаягдлыг дахин боловсруулах тал дээр ахиц гарсан гэж хэлж болно.

-Дээрх хог хаягдлаас хэдэн хувь нь хүний эрүүл мэнд болон байгальд хор хөнөөлтэй вэ?

-Хуванцар хог хаягдлаас гадна хүнд хортой хар тугалга агуулсан хуруу зай, товчин зайнууд хамгийн эрсдэлтэй. Моторын масло тос, хаягдал дугуй ч маш хор хөнөөлтэй. Нэг хуруу зай нэг куб метр хөрс, 800 литр ус бохирдуулдаг. Зөвхөн Улаанбаатарт жилд гурван сая хуруу зай хэрэглэдэг гэсэн судалгаа байна. Гэтэл хуруу зай хэрэглээд бид хэдэн жил болж байгаа билээ дээ. Бусад бүх хогийг дахин ашиглаж, ямар нэгэн бүтээгдэхүүн хийж болдог бол хуруу зайг тэр чигт нь устгахаас өөр зам байхгүй. Дахин ашиглах технологи ч байхгүй. Дээр нь ашиглаад дууссан  хуруу зай нь байгальд аюултай хогонд тооцогддог. Байгаль орчныг маш хүнд хорт элементээр хордуулахаас гадна хэдэн зуун жил устаж алга болдоггүй. Манай холбооноос энэ зайг цуглуулж аюулгүй болгох ажил сэдэж байсан. Бид зөвхөн энэ хаягдалд зориулж хогийн сав хийгээд зарим супер маркетуудаар тавьсан. Зарим байгууллага нэлээд их хэмжээгээр цуглуулчихаад бидэн рүү утасдаж байсан шүү.

-Манай улсад шилэн хаягдал хэр байдаг вэ, дахин ашиглах тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Налайх дүүрэгт 1980 онд гадны улс орнуудын санхүүжилтээр шил шилэн бүтээгдэхүүн хийдэг үйлдвэр байгуулсан. Харамсалтай нь, 1989 онд хаагдсан. Гэтэл жил бүр манай улс 25-35 сая ширхэг шил, шилэн бүтээгдэхүүн импортоор оруулж ирдэг. Шилэн хог хаягдлыг нэг удаагийн сав шиг л хаядаг хэр нь угаагаад цэвэрлээд ашиглаж байгаа хүмүүст оюуны өмч гээд хэрэглүүлдэггүй. Уг нь Орчны бохирдлын үндэсний хороон дээр шил боловсруулах 500 сая  төгрөгийн төсөл хэрэгжих гэж байсан ч харамсалтай нь зогсоочихсон. 

-Царт  тахлын үед олон газар хаалгаа барьсан. Энэ үед ямар эрсдэл, хор уршиг гарч байна вэ?

-Жилд манай улсаас 40 мянган тонн хуванцар хаягдал гардаг. Манай улс жил бүр 350-400 сая ширхэг хуванцарын бэлдэц импортоор авдаг. Нэг хуруу шил  25 грамм 40 ширхэг нь нэг кг болдог. Хуванцарын цэгүүд 100-150 төгрөгөөр авч байгаа бол намар 450-500 төгрөгөөр авдаг. Улаанбаатараас гарч байгаа хуванцар хаягдлын 24-25 хувийг боловсруулж байна. Харамсалтай нь одоо хөл хорионы улмаас үйлдвэрүүд ажиллаж чадахгүй нөхцөлд хүрсэн. Хуванцар хог хаягдлыг дотооддоо боловсруулах 24 үйлдвэр цар тахлаас болоод үйлдвэрүүд хаалгаа барьсан. Ажилчдын ихэнх нь хятадууд байдаг учраас хил хаагдаад орж ирээгүй. Монголчууд технологийн тал дээр мэргэшээгүй учраас ажиллах боломжгүй тул цаг үетэйгээ нийцээд суралцаж ажиллах шаардлага гарч байна л даа.

-Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг хэр үзүүлдэг вэ, тулгарч буй бэрхшээл юу байна вэ?

-Улсын хэмжээнд жилдээ 70 тэрбум төгрөгийн эдийн засаг эргэлддэг ашигтай салбараа  төрөөс дэмждэггүй. Японд энэ төрлийн үйлдвэр явуулахад тал зардлыг нь улсаас даадаг. Манайд өндөр хүүтэй, богино хугацаатай зээл авдаг нь үйлдвэр хөгжүүлэхэд нэмэр болохгүй нэрмээс болдог. Бусад оронд хүүг жилд нэг л удаа тооцдог бол манай оронд 12 сараар нь тооцдог. Үе үеийн хотын дарга нар “Хогоо мөнгө болгоё”, “Хөрсний бохирдлоос хотоо аваръя" гэх уриа гаргадаг ч 1.3 сая хүн амтай нийслэлийн эрүүл ахуйн асуудлыг хойш тавьж ирсэн. Иргэд одоо болтол хогоо ангилж хаях дадал суугаагүй, экологийн боловсролгүй байгаа нь тун харамсалтай. А цэгээс Б цэг рүү хог зөөвөрлөж хаяхад Хог хаягдлын сангаас нэг тонн хогийг 30 мянган төгрөг авдаг. Нэг тонн хогийг булахад 2080 төгрөг гаргаж байна. Гэтэл хог хаягдлыг булуулахгүй, мөнгөөр аваад дахин боловсруулж буй үйлдвэрийг яагаад урамшуулж болдоггүй юм бэ. Хог хаягдлын салбарыг хөгжүүлэх суурь зарчим нь байхгүй учраас хөгжихгүй байна. Улаанчулуутын хогийн цэгийг хаагаад Нарангийн энгэр төвлөрсөн хогийн цэгт 1700 тонн хог бууж байгаа. Хуванцар бодис хайлууллаа гээд Мэргэжлийн хяналт нь торгохоо л боддог ийм л шантаажны нийгэм болсон.

-Олон улсын шинжтэй байгууллагатай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

Хог хаягдлыг булах, шатаах нь зөв шийдэл биш. Хүн болон байгальд хор хөнөөлтэй. Шатаахдаа эрчим хүч гаргах зэргээр ашигтай хувилбараар шатаах хэрэгтэй. Бид Японтой нэлээд өргөн харилцаатай бөгөөд борлуулалт дээр татвар тавих замаар хаягдал устгах хөрөнгөө босгодог. Японд рог хаягдлаа ангилан ялгахад 35 жил суралцаж байж тогтсон. Захиргааны арга хэмжээ авахаасаа илүү урамшуулах тогтолцоотой болох хэрэгтэй. Олон улсын уур амьсгалын өөрчлөлтийн сангаас 100 тэрбум долларын санхүүжилтийг уур амьсгалын өөлчлөлтийн нөлөөгөө багасгасан орнууд авдаг. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгальд орчинд үнэлгээ хийдэг компани Монголд байхгүй учраас энэ санхүүжилтийг авч чаддаггүй.

-Хог хаягдал дахин боловсруулах “Эко парк” бүрэн ашиглалтад орсноор ямар бүтээгдэхүүнийг эдиййн засгийн эргэлтэд оруулах боломжтой вэ?

-Улаанбаатар хотоос өдөр бүр 3500-3700 орчим тонн хог хаягдал гардгийн 1700 тонн орчмыг Нарангийн энгэрийн хогийн цэг дээр хаяж, булдаг. Гэвч Нарангийн энгэрийн 32 га газар дүүрч, шинээр хог хаях газар судлах шаардлагатай тулгарсан. Гэхдээ судалгаа хийсний дүнд Нарангийн энгэрийн цэгийг 2023 оныг хүртэл дахин ашиглах боломжтой гэсэн. Гэвч цаашид хогоо булшлах бус, харин дахин боловсруулдаг болох асуудал хурцаар тавигдаж байна. “Эко парк” нь 50 гаруй мянган метр кв цогцолбор юм. Үйл ажиллагаа нь бүрэн эхэлбэл, хаягдлаас тохижилтын бүтээгдэхүүн, цахилгаан, дулаан, дизель түлш, бор цаас, резинин эдлэл, хуванцар бэлдэц, барилгын материал зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж эдийн засгийн эргэлтэд боломжтой. Үнэндээ энэ ажлыг улсын мэдэлд өгсөн бол ажил хэрэг болохгүй. Аль нэг шатандаа ирээд гацах байсан. Хувийн хэвшил барих гэж зүтгэж буй тул үр дүнд хүрч байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(172.69.252.140) 2024 оны 05 сарын 29

Боломжтой юм бол боловсруулагч. Ямар хошногоо хийж суудаг бна?

2  |  1
Zochin(162.158.93.15) 2024 оны 05 сарын 29

Ta bol mash sn uils ehluulsen hunbn.Harin hogiig yalgan huleej abah ajiliig hotiin darga,horoofiin darga nar sn hiih estoi.Hognoosoo dulaan gargaj abdag uls ornuud bn.Ebropiin ornuudaas suraltsaj Mongol humuusee ajiluul! Amjilt husie tanid

2  |  0
Matilda(154.66.132.133) 2024 оны 03 сарын 29

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 6 44 65 21 55

1  |  0
Top