Монгол Улс Оросын мөхөөлдөсний дөрөв дэх том худалдан авагч

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 13

Сүүлийн жилүүдэд Монгол Улс Оросын мөхөөлдөсний дөрөв дэх том худалдан авагчийн байр суурийг хадгалсан хэвээр байна. РИА Новости агентлагийн мэдээллээр, ОХУ-аас Монгол Улсад энэ он гарснаар нийт 559 тонн мөхөөлдөс нийлүүлсэн нь 54 хувиар нэмэгджээ.

Оросын амттаны хамгийн том хэрэглэгч нь АНУ болжээ. Өнгөрсөн хугацаанд АНУ 4.7 сая ам.долларын өртөг бүхий 1.9 мянган тонн Оросын мөхөөлдөс худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.7 дахин өсжээ. Хоёр дахь том худалдан авагчаар БНХАУ тодорсон байна. Тус улс 576 тонн мөхөөлдөс худалдан авсан нь импортын хэмжээ 43 хувиар нэмэгдэж, мөнгөн дүн нь 2.6 сая ам.долларт хүрч, 66 хувиар өсжээ.

Гурав, тавдугаар байранд Казахстан болон Украин улс байна.

Өнгөрсөн онд ОХУ-д мөхөөлдөсний үйлдвэрлэл найман хувиар нэмэгдэж, 451 мянган тоннд хүрчээ. Мөхөөлдөсний экспортын хэмжээ хоёр дахин өсөж, 26 мянган тоннд хүрсэн байна. Тус улс дэлхийн нийт 35 улсад энэ төрлийн бүтээгдэхүүн нийлүүлж байна.
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(115.65.112.192) 2021 оны 06 сарын 25

Huurhii muhuuldus uursduu hiij chadahgui ee

0  |  0
m(202.55.191.130) 2021 оны 05 сарын 13

oros mohooldos goy ch dee.. ih amtai ch dee.

0  |  0
хулхи(59.153.114.206) 2021 оны 05 сарын 13

хулхийг их оруулж ирэх юм.

0  |  1
Top