Эдгэрсэн хүмүүст “Спутник Лайт” хийхэд эсрэг биетийн хэмжээ нэмэгджээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 14

Коронавирусний халдвараар өвдөж, эдгэрсэн хүмүүст нэг тунт “Спутник Лайт” вакцин хийхэд арав дахь хоног дээр эсрэг биетийн хэмжээ мэдэгдэхүйц нэмэгддэг байна.

Илүү зөөлөн үйлчилгээтэй “Спутник Лайт” вакцин шингэний дархлааны хариу үйлдэл үзүүлсэн байна. Эрүүл хүмүүсийн 96.88 хувьд т вакцин хийлгэснээс хойш 28 дахь өдөр нь эсрэг биет үүссэн болох нь тогтоогджээ. Өмнө нь халдвар авч байсан хүмүүст 10 дахь хоног дээр эсрэг биетийн хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдсэн нь тус бэлдмэлийг дахин халдвар авахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхэд тохиромжтой гэж эрдэмтэд үзэж байна.

“Спутник Лайт” нэг тунт вакциныг 2020 оны наймдугаар сард бүртгэгдсэн “Спутник V” вакцин дээр үндэслэн гаргаж авчээ. ОХУ “Спутник Лайт” нэг тунт вакциныг энэ сарын 6-нд албан ёсоор бүртгэсэн байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, "Спутника V" вакцин 97.6 хувийн үр дүн үзүүлсэн нь дэлхий даяар хэрэглэгдэж буй коронавирусний эсрэг вакцинуудтай харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт юм гэж ТАСС агентлаг мэдээлжээ.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
vv(77.7.0.210) 2021 оны 05 сарын 16

tegeed yagaad orost odoo haldvar n ijseed bn öörsdöndöö vakcinaa yagaad sain hiihguil bn

0  |  0
амьдрал сайхан(64.119.21.46) 2021 оны 05 сарын 14

Хужаа вакцин бидэнд хишиг буянаа хайрлаж эрүүл тунх байх болтугай! .

0  |  0
ҮНЭН ҮҮ АСУУЯ(202.70.33.242) 2021 оны 05 сарын 14

ТИЙМ МӨРТЛӨӨ ОЛДОХГҮЙН ХЭЦҮҮ ЮМ, УЛС МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН ГЭХ,ЭХЛЭЭД ӨӨРСДИЙН АРД ТҮМЭНДЭЭ ВАКЦИНАА ХИЙНЭ ГЭДЭГ НЬ ЗӨВ БАЙХАЛДАА

1  |  0
Top