Өнгөрөгч намрын хяруунаар хөллөсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн “халуурал” өвөл хаврыг өртөөлөн өндөр авчээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль зургаадугаар сарын 9-ний өдөр болох эрх зүйн товтой ч эргэлзээтэй болгон төөрөлдүүлэхийг зорьж байгаа улс төрийн салхи ч анзаарагдана. Гэхдээ хууль ёсны үүднээсээ нэгэнт галт тэрэг хөдөлсөн. Хамгийн их дуулиан дагуулж байгаа нь АН-ын дотоод асуудал парламент, Засгийн газрын түвшнээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хүртэл өндөр авсан. Учир нь АН-ынхан хоёр тусдаа хурал зохион байгуулж, хоёр тусдаа нэр дэвшигчээ тодруулсан учраас маргаан гарч эцэст нь өлсгөлөнд хүртэл тулав. Тиймээс олон зүйл нуршилгүй өдгөө албан ёсоор МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, “Зөв хүн электорат” эвслээс Д.Энхбат нар өрсөлдөх учраас “Алтан гэрэгэ” өвөртөлсөн нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдэг мэдээлэл хүргэх нь зарчимд нийцэх байх.
Улаан талаас уухайлах нэр дэвшигч
МАН-аас ямар ч өрсөлдөгчгүй, 100 хувийн саналаар У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд сойхоор болов. Үүнээс харахад эрх баригч намынхан нэр дэвшигчээ Ерөнхийлөгчийн сонгуульд ялах хэмжээний өндөр рейтингтэй гэж үзжээ. Мөн намын даргаар таван жил ажиллахдаа бүтэц бүрэлдэхүүнээ бүх түвшинд хайрцаглаж чадсан нь харагдана. Нөгөө талаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллах хугацаанд томоохон бүтээн байгуулалтын ажлууд өрнөсөн. Эдгээрийг У.Хүрэлсүхийн Засгийн газарт нааж, түүгээр овоглодог учраас рейтинг өндөртэй улстөрчдийн тоонд ордог аж. МАН-аас нэр дэвшигчийн хувьд улс төрд 30 орчим жил “нүдэлцэж” харьцангуй олонд танигдсан улстөрч. Социализмын төгсгөл болох 1989 онд Цэргийн сургуулиас ардын армид томилогдож байсан дэслэгч 1991 онд МАХН-ын Төв Хороонд Улс төрийн ажилтнаар их улс төрд хөл тавьж байв. Энэ цагаас хойш тэр карьерын өндөр түвшинд өгсөж иржээ. Түүний олон жил, удаа дараа өндөрлөгт яваа нь намын дэргэдэх залуучуудын байгууллагыг байгуулж, удирдаж явсных нь ач гавьяа. Энэ л гавьяаны үрээр 30 гаруйхан насандаа УИХ-ын гишүүн болсон. Улмаар 2004 онд дахин УИХ-ын гишүүнээр сонгогдохдоо Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдаар, 2006 онд Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдаар тус тус томилогдон ажиллаж байв. Үүнээс гадна тэрээр МАН-д томоохонд тооцогдох Зүүний хүчний холбоог тэргүүлж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан гээд улс төрийн арвин намтартай.
Ууган хүчний шинэ цагийн түүхэнд тохиолдсон нэг том үйл явдал бол уугуул МАН нэрээ сэргээх явдал байлаа. Үүнийг дийлэнх гишүүд дэмжигчид уухайлан зөвшөөрч байсан. Гэвч 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бүдэрсэн Н.Энхбаяр МАХН нэрийг сэргээн авч улс төр хийснээр МАН-д чамгүй сөрөг цохилт болж байлаа. Тиймдээ ч 2012 оны сонгуульд С.Батболд, У.Хүрэлсүх нарын удирдан орсон нам ялагдал хүлээсэн юм. Харин У.Хүрэлсүх нам ялагдуулсан нэр зүүх ёстой ч “Нэрээ сэргээх нь зөв байсан. Үүнийг зоригтой хүн л хийнэ” хэмээн нам ялагдуулсан бус “Зоригтой улстөрч” гэх нэр зүүсэн учраас карьераа хадгалж үлдсэн юм. Тэр үед нам нь ялагдсан ч өөрөө намын жагсаалтаар УИХ-ын гишүүнээр сонгогдов. Гэтэл тэр жилдээ гэр бүлээ эмчлүүлэх зорилгоор УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан. Тухайн үед “Нам, сонгогчдын итгэл хөсөрдүүллээ, зугтаалаа” гэх мэт мэдээлэл байсан ч “У.Хүрэлсүх гэр бүлийнхээ төлөө гишүүний бүрэн эрхээс татгалзаж чаддаг зоригтон”-оор бас л тодров. Хэдийгээр бүрэн эрхээ түдгэлзүүлсэн ч 2014 онд Шадар сайдаар ажиллав. Өнгөрөгч 2016 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулахад дахин Шадар сайдаар томилогдож, 2017 онд Ерөнхий сайдын суудалд заларсан юм. Намын даргын хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд манлайлан орж, үнэмлэхүй ялалтаа бататгасан учраас Ерөнхий сайдаар улиран сонгогдсон ч өөрийн хүсэлтээр огцорсон. Түүнд бусад шиг ямар нэг эрдмийн зэрэг цол байхгүй ч армийн хурандаа цолтой. Түүнд бусад шиг бизнесийн түүх байхгүй ч сүүлийн үед их хөрөнгө хаян зүтгэсэн бүх улстөрчдийг ялж өнөөдөрт ирсэн намтартай.
Цэнхэр талаас зүтгэх нэр дэвшигч
Өнөөдрийн хувьд С.Эрдэнэ АН-ын албан ёсны тамга тэмдэг атгаж байгаагаараа тэргүүн дээгүүр сууна. Арга ч үгүй сум, дүүрэг, аймаг, жалга дов бүрт үнэнч дэмжигчтэй, 200 мянган гишүүнтэй намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх авсан хүн шүү дээ. Энэ утгаараа тэр МАН-аас нэр дэвшигчийн хүчтэй өрсөлдөгч болох магадлалтай ч маргаан байгаа гэх. С.Эрдэнийн хувьд ч 1990 оны ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, улс төрд аанай л 30 орчим жил “нүдэлцэж” яваа хүн. Багануур дүүрэгт МоАХ-г үүсгэн байгуулж, анхны даргаар нь ажилласан он цаг нь түүнийг улс төрд эргэлт буцалтгүй оруулсан. Энэ үеэс МҮАН-ын ерөнхий зөвлөлийн гишүүн, хорооны даргаар ажиллаж байгаад 1992-1995 онд “Молор-Эрдэнэ” компанийн захирал нэрийн дор бизнест хөл тавьсан намтар бас бий. Үүгээрээ тэр У.Хүрэлсүхээс ялгаатай. Мөн нэг ялгаатай зүйл гэвэл С.Эрдэнэ Удирдахуйн ухааны доктор зэрэгтэй аж. Тэрээр 1996 онд Баянгол дүүргийн Засаг даргаар томилогдон 2000 он хүртэл ажиллахдаа НИТХ-ын төлөөлөгч, цөөнхийн бүлгийн ахлагчаар ажилласан байдаг. Баянгол дүүргийн АН-ын даргаар 2000 оноос хойш 17 жил ажилласан цор ганцхан хүн. Энэ л улс төрийн хүрээний дэмжлэг дор 2004-2008 онд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажилласан. Энд ажиллаж байсан асуудлыг өнөөдрийн чуулганы хуралдаан дээр хүртэл хөндөж, асуудал болгон харлуулах нь бий. Чухам худал үнэнийг энд дэнслэхгүй. Урьд өмнө Баянгол дүүргээс УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан ч өвдөг шороодож явсаар 2008 оны сонгуульд ялалт байгуулав. Гэвч тодорхой шалтгааны улмаас нэг жилийн дараа УИХ-ын гишүүний тангараг өргөж байсан юм. Үүнээс хойш 2012 онд ялалт байгуулж, улмаар АН засаглахад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар дөрвөн жил ажилласан Төрийн сайд. Ингэхдээ хүний хөгжил, нийгмийн хамгааллын зүгт чамгүй олон хууль санаачлан батлуулсан гавьяа түүнд бас бий. Харин 2016 онд З.Энхболд даргатай АН үнэмлэхүй ялагдал хүлээсны дараа гишүүдийн олонхийн саналаар С.Эрдэнэ АН-ыг хойморлосон ч 2020 онд эргээд С.Эрдэнэ даргатай АН ялагдал хүлээснээр тэр дүрмийн дагуу даргынхаа тамгыг шилжүүлсэн. Өөрөө ч энэ удаагийн сонгуульд овог нь болсон Баянгол дүүрэгтээ ялагдал хүлээсэн. Уг нь тэрээр ийнхүү дүрмийн дагуу дарга байх боломжгүй ч дахин АН-ыг авчихаад байгаа. Гэхдээ АН-д үүсээд байгаа нөхцөл байдалд түүнийг буруутгаж байгаа ч нөгөө талаас зөвтгөх нь ч цөөнгүй бий. Тэгэхээр айсуй сонгуулийн дүнд намын энэхүү дотоод асуудал зүй ёсоор нөлөөлөх нь дамжиггүй. Хамгийн хачирхалтай нь 30 жил АН хэмээх туурга дунд нэгэн тулга тойрч суусан нөхөд удаан хугацаанд учраа олохгүй, хамгийн чухал үед улам л үймэж байгаа нь олны гайхширлыг барж байна.
Ногоон талаас ноцох нэр дэвшигч
УИХ-д ганцхан суудалтай Хөдөлмөрийн үндэсний намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр УИХ-ын гишүүн асан Д.Энхбат тодроод байгаа. Тэрээр өрсөлдөгч хоёрынхоо дэргэд улс төрийн нимгэн намтартай хүн. Нимгэн гэсний утга нь тэр улс төрийн халуун талбарт туг далбаа болж яваагүй юм. Цээжээ сөхөж дуугаа өндөрсгөж яваагүй нэгэн. Түүнээс бус Д.Энхбат У.Хүрэлсүхийг дунд сургуулийн сурагч байхад Статистикийн төв газрын захирлаар ажиллаж байсан бол С.Эрдэнийг улс төрд хөл тавьж байхад Шинжлэх ухаан техникийн улсын хорооны орлогч дарга, Үндэсний хөгжлийн дэд сайдаар дамжин ажиллаж байв. Ногоон намын дарга байхдаа УИХ-ын гишүүнээр ганцхан удаа сонгогдон ажиллахдаа ч тэр үүргээ гүйцэтгэж байснаас индэр дээр хэрүүл хийж байгаагүй. Энэ утгаараа нийтийн дунд толгойтой бүхэнд нүдлэгдсэн нэгэн бол яавч биш. Гэхдээ тэр олны анхаарлын гадна ор тас хаягдсан нэгэн бас биш. Улс төр, нийгмийн томоохон үйл явдал өрнүүлэхгүй ч анзаарахгүй орхиж болохгүй ойр зуурын зүйлд нэр зүсээ хавчуулсаар ирсэн нэгэн. Насны хувьд өрсөлдөгчдөөсөө ахмадад тооцогдох Д.Энхбат 1980 оноос ажлынхаа гарааг эхлүүлсэн төрийн албаны дадлага туршлага бүхий Техникийн ухааны дэд эрдэмтэн зэрэгтэй нөхөр. Энэ талаараа өрсөлдөгч хоёроосоо давуу талтай. Ийнхүү зах зээлийн нийгэмд шилжиж ахуй цагт “Датаком” компанийг үүсгэн байгуулж өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Нийгмийн салхи анзаарч байхад тэр аанай л сүр дуулиан болохгүй ч харахгүй хаяж болохгүй орон зайдаа битүүхэн сонгуульд бэлдэж яваа нь анзаарагдана. Түүнд байгаа нэг сайн тал бол улс төрийн индэр дээр ид “хүүрнэж” байсан үеийн нөхөд шигээ хусавч арилахгүй муу нэр байхгүй. Улс төрийн тохиролцооноос буцсан гэх мэт жижиг намуудын орон зайд жиг жуг гэж байдаг ч тэр нь Монгол Улсын эрх ашиг, ард түмний амьдралд огтхон ч нөлөөлөхгүй зүйл.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 35 )
Хүрэлсүхийг л сонгох нь Монгол түмэндээ арай хэрэгтэй байх даа
Энэ сонгууль биш ээ. Луйвар .
СОНГОЛТГҮЙ сонгууль жинхэнэ утгаар болж байна. Бид алийг нь сонгомооргүй БНА . Цагаан хуудас өгдөг БАЙХДАА.
Эхлээд Энхбат шиг сайхан ярьж эцэст нь Эрдэнэ шиг хувалз болтлоо таргалдаг юмнуудыг 30 жил харлаа.Харин Хүрэлсүх шиг хэлснээ хийдэг хүн Хүрэлсүхээс өөр гарсангүй.Иймээс улс орон, үр хүүхдээ бодож хийснээ дуусгаг гэж Хүрэлсүхийг сонгоно.
Odoo hamgiin IH naidlaga tawij bgaa Hun bol Hurelsuh shu
шударга ёсны тэмцлийг зоригтойгоор эхлүүлсэн У.Хүрэлсүхэд итгэл үзүүлнээ
Хүчтэй төр байгуулахын тулд зориг ухаан, бас хэрэгтэй бол золиос хэрэгтэй. У.Хүрэлсүх бол мэдээж энхийн цагаан тагтаа шиг амьтан биш. Харин У.Хүрэлсүх бол өгч чаддаг шигээ авч чаддаг, бог өгөөд бод иддэг тактикч, гал гарсан тэсрэлттэй шийдвэр гаргаж чаддаг Улстөрч,
ШУДАРГА БУС СОНГУУЛЬ . ЦАГААН СОНГОЛТ
ЭНЭ ӨГЛӨӨНИЙ СОНИН ЧИНЬ ХАА ОЧИЖ НЭГ ТАЛЫГ БАРИМТЛАХГҮЙ ДАЖГҮЙ НИЙТЛЭЛ ГАРГАЖ
Хүрэлсүх гэнэтхэн л Ерөнхий сайдын суудлаас сайн дураараар огцорсон. Одоо энэ хүний юу ярих их сонин байна.
Хүрэлсүхийн сайн ,мууг мэддэг хийсэн ажлыг нь ч үнэлдэг шүү монголын ард түмэн.
Энбатад улс төрийн туршлага алга. САйн хүн байж болох боловч Ерөнхийлөгч байхад арахй жулдах болов уу? Болсоныхоо дараа нь бяр сууна гэж байх уу?
УЛС ТӨРИЙН ТЭМЦЭЛД 30 ЖИЛ ЯВСАН ЭРДЭНЭ ЁСТОЙ” БОЛД ХЭРХЭН ХАТААГДДАГ ” ШИГ ХАТААГДСАН ХҮН БАЙНА. ЭНЭ БОЛ МАШ ЧУХАЛ. ҮЗЭЛ БОДОЛ НЬ ТӨЛӨВШСӨН САЙН МУУГ САЙН МЭДЭХ ХҮН ГЭЖ ХАРАГДАЖ БАЙНА. ТЭГЭЭД ЭНД БИЧСЭНЭЭС ХАРАХАД МОНГОЛ УЛСАД ЧАМЛАЛТГҮЙ ИХ ЗҮЙЛИЙГ ХИЙЖЭЭ. ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЖ БОЛОХ ХҮН ГЭЖ ХАРАГДАЖ БАЙНА. БАС АРДЧИЛСАН НАМ ДОТОРХИ ҮЛ ОЙЛГОЛЦОХ АСУУДАЛД ТАЙВАН НУХАЦТАЙ ХАНДАЖ ӨӨРИЙГӨӨ НЭР ТӨРТЭЙ АВЧ ЯВЖ БАЙНА.
Urd urdiin eronxii said nar er ni xezee ch iim shiidver gargaj bgaagvi . Xvrelsvx said mash ix ym xiisen
Urd urdiin eronxii said nar er ni xezee ch iim shiidver gargaj bgaagvi . Xvrelsvx said mash ix ym xiisen
ХҮРЭЛСҮХЭЭС ӨӨР ХҮН АЛГА ДАА
Хүний хийсэн ажлыг үгүйсгэж болохгүй!Ард түмний төлөө үнэхээр олон ажил хийсэн шүү дээ!Одоо харин ЭЕ ЭВЭЭ ОЛОЛЦОЖ ШИНЭ ТӨВШИНД АЖИЛЛАХАД НЭГДМЭЭР БАЙНА. ХҮРЭЛСҮХИЙГ ДЭМЖИНЭЭ!!!
Хүрэлсүхэд хийсэн ажил их байна хийх ажил бүр ч их байна
Хир халдаахгүй дэмжиж ч байсаан байсан. Цаашдаа ч Хүрэлсүхийг дэмжих болно
Байгалийн баялгийн өгөөжийг ард түмэн хүртээсэн нь МАН-ын У.Хүрэлхүсийн шийдвэр байсан шүү, яалт ч үгүй
энхбатаас өөр сонголт алга.
БОЛЬЖ ҮЗ!
”Д.Энхбат У.Хүрэлсүхийг дунд сургуулийн сурагч байхад Статистикийн төв газрын захирлаар ажиллаж байсан бол С.Эрдэнийг улс төрд хөл тавьж байхад Шинжлэх ухаан техникийн улсын хорооны орлогч дарга” байсан гэж худлаа мэдээлэхээ болиоч ээ. Нэгдүгээрт Статистикийн төв газрын захирал гэсэн албан тушаал тухайн үед байгаагүй, Статистикийн төв газрын дарга гэсэн албан тушаал байсан, ийм албан тушаалд Д.Энхбат хэзээ ч томилоглож байгаагүй. Хоёрдугаарт, Шинжлэх ухаан, техникийн улсын хорооны орлогч даргын албан тушаалыг Д. Энхбат хашиж байгаагүй, харин тус хорооны харъяа байгууллагад ажиллаж байсан.
Дэслэгч хүрлээ төрийн эрхэнд гарвал маш олон сэхээтнүүд гөдаадад дүрвэн гарна !!!!!!
Soeltoi bolovsroltoi seheten huniig songono sagsuu hudalch luivarchinguudaas zalhaz bn Enkhbatyn toloo uzne
Д.Энхбаттай харьцуулахад С.Эрдэнэ бол улс төрч
Д. Энхбат 5 хүний алтан амь үрэгдэхэд үймээн жагсаалд иргэдийг уриалж удирдлагагүй орхиод зугатсан аймхай цагаан гартнууд, амин хувиа бодогч, хоосон цэцэрхэгч нарын 1 биш үү.
Цол өгөхдөө хүрвэл өгдөг л байсан даа, би соц нийгмийн үед түр цэрэгт яваад шууд хошууч болж байлаа.
Эрдэнийг шоронд сууж байсан талаар нь яагаад бичихгүй байна аа
hend ch uguhgyi Hurelsuh-d bol bur uguhgyi ee
Ulaan talaas uhailan demjij bnaa Hvrelsvhiig
Ulaan talaas uhailan ner dewshigch Hvkiigee l demjine dee\n
Hvrelsvh bol zorigtoi uls torch shvv.Yaltc baihgv ih buir suuritai jiriin negen ailiin hvvgees onoodr oopiin hiceel zvtgeleer odii hvrtel ywsan tvvgeer baharhahgv bhiin argagvee. demjinee Hvrelsvhee\n
Түүнд бусад шиг ямар нэг эрдмийн зэрэг цол байхгүй ч армийн хурандаа цолтой. -Худлаа. Хэн хэзээ ямар учир Дэслэгч цолтонд ШУУД хурандаа өгөв. Тушаал шийд хаа байна. Бусад цолыг хэн өгөв.
Цагаан хуудас.