Буриадад халдлага төлөвлөсөн залууд 10 жилийн ял оноожээ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 19

Буриадын шүүх Улаан-Үд хотын нэгэн техникум дээр террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан залууд чанга дэглэмтэй хорих ангид 10 жил хорих ял оноожээ.

Хойд хөршийн Интерфакс агентлагийн мэдээлснээр уг залуу хэдэн жилийн турш интернэтээс халдлагын хэргийн видео үзэж, судалсан байжээ.

Тэрбээр мөн 15 дэлбэрэх төхөөрөмж бэлтгэсэн байна. Залуу уг төхөөрөмжүүдийнхээ нэгийг турших үеэрээ нэгэн тосгоны хоосон орон сууцны барилгыг сүйдэлжээ.

Хэрэгтэн хамтрагч хайж байсан аж. Тэрбээр гурван танилдаа төлөвлөсөн хэргээ хамт үйлдэх санал тавьсан боловч татгалзсан хариу авчээ. Гэсэн ч энэ нь залууг зогсоож чадаагүй аж. Тэрбээр гар буу, гар хийцийн тэсрэх бөмбөг, алсын удирдлага зэргийг худалдаж авсан байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top