600,000 хүн амьдрахаар төлөвлөж хийгдсэн Нийслэл хот өнөөдөр 1,500,000 /дайран өнгөрч байгаа хүний тоо орсоноор/ хүнтэй болтлоо өргөжсөн. Хотыг хэт барилгажуулснаар бид “Орон сууцанд” амьдарч байгаа ч гэсэн хэт бөөгнөрөл дунд оршин байгаа нь нууц биш.
Нэг үгээр Улаанбаатарчууд хот төлөвлөлтийн системгүй хөгжлийн “хохирогчид” болсоор байна. Замбараагүй хэт барилгажсан, төлөвлөөгүйгээс үүдэлтэй тог, усны хүрэлцээ муу, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж маш муу, хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал өндөр эрсдэлтэй, ачаалалтай, цонхоороо өөр айлын амьдралыг хардаг гэх мэт тухгүй орчинд амьдарч байна.
Хажуугийн байшинд нэг айл засвар хийж эхлэхэд дараалласан 3-4 байрны усыг хааж байх жишээтэй. Энэ бүгд дэд бүтцийн тулгамдсан асуудал хамгийн дээд цэгтээ хүрсний тод жишээ юм.
Газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 17-д эрэмбэлэгддэг нүүдэлчин соёлтой ард түмэн бид цаашид ингэж барилга бариад, ийм шавааралдсан бетонон дунд агааргүй орчинд, тохижилтгүй хэт их барилгажилтандаа амьдарсаар л байх уу? Уг нь Монгол улсын стандартаар нийтийн эзэмшлийн зам тайлбайн 30 хувьд ногоон байгууламж байна хэмээн заасан байдаг нь бодит байдал дээр огт хэрэгжээгүй байна.
Амьдрах орчноо сонгох, өөрийнхөөрөө амьдрах эрх чөлөө танд бий. Таны сонгосон орон сууц харц сайтай, агаарын урсгалтайгаар зөв төлөвлөгдсөн орчинд, хангалттай ногоон байгууламжтай эсэхийг та сонгож илүү тав тухтай орчинд амьдрах эрхтэй.
Зөв зохион байгуулалттай, амьдрах бүхий л таатай нөхцөл бүрдсэн, үнэ цэнээ алддаггүй үл хөдлөх хөрөнгийг сонгох нь таны сонголт. Одоогоор яг ийм нөхцөлтэй “Бизнес зэрэглэл”-ийн орон сууц Мишээл Сити төслийн хүрээнд баригдаж байгааг танд дуулгая.
Мишээл Сити төсөл
Байрлал: Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Мишээл Экспо төв
Утас: 7505-7788
Сэтгэгдэл ( 2 )
Ийм байдалд хүргэсэн дарга авилгачид амьд мэнд тарган цатгалан байж л байгаашдээ ядаж хариуцлага тооцож чадахгүй өөрөа авилга авсан байдаг
Хот төлөвлөлтийнхөн бетонон ширэнгийг бидэнд бэлдэж өгсөн... Улс төрчид яах вэ, Одоо хот төлөвлөлтийнхнийг АТГ-ийнхэн үе үеэр нь шалгамаар байна...\n\n\n\n