Эрдэмтэд КОВИД-19 вакциныг орлох эм бүтээжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 25

Австралийн эрдэмтэд КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, эмчилгээнд хэрэглэх хоёр эм бэлдмэл бүтээжээ.

"Шинэ эмийг вакцины оронд хэрэглэх боломжтой" гэж тус улсын Бергхоферийн нэрэмжит Анагаах ухааны эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн мэдээлжээ.

Шинэ эмийн лабораторийн туршилтыг амьтан дээр Франц улсад хийж байгаа бөгөөд эхний үр дүнгээс үзвэл эл бэлдмэлүүд аюулгүй бөгөөд сөрөг нөлөө багатай байна. Ингэхдээ эдгээр эм бэлдмэлийн энгийн нөхцөлд хадгалах боломжтой гэж “Nature Cell Discovery” хэвлэлд нийтэлсэн судалгааны ажилд дурджээ.

Хоёр бэлдмэл хоёулаа SARS-CoV-2 коронавируст бус вирусийн бай болсон эсэд үйлчилдэг байна. Тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, профессор Судха Раогийн хэлж буйгаар, эхний бэлдмэл эсэд нэвтрэхийн тулд коронавирусний ашигладаг АСЕ2 рецепторын уургийг бүрхэж, хамгаалдаг бол хоёр дахь бэлдмэл дархлааны тогтолцооны коронавирусийг тахих чадварын нэмэгдүүлж, дарангуйлдаг байна. Профессор Раогийн хэлснээр, АСЕ2 рецептор нь химийн хувьд хамгаалагдсан хүмүүсийн халдвар авах эрсдэл бага байдаг болохыг эрдэмтэд тогтоосон байна. Энэ бол хоёр фронт дээр коронавирусний эсрэг нэгэн зэрэг тэмцэх чадвартай эм бэлдмэлийг бүтээх анхны туршилт юм гэж Судха Рао онцолжээ. Хэрэв эмнэлзүйн туршилт амжилттай болбол эхний эмийг тодорхой шалтгаанаар вакцин хийлгэх боломжгүй тохиолдолд коронавирусний халдвараас сэргийлэх, хоёр дахь бэлдмэлийг халдвар авсан хүнд эмчилгээний зорилгоор хэрэглэх боломжтой юм. Лабораторийн нөхцөлд КОВИД-19 цус, эсэд хийсэн туршилтаар эдгээр бэлдмэл өндөр үр дүнтэй болохыг харуулжээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top