АНУ-д ковидын эсрэг “Sotrovimab” эмийг бүртгэжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 27

АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар коронавирусний халдварыг эмчлэхэд Sotrovimab (VIR-7831) эмийг яаралтай горимоор хэрэглэхээр бүртгэжээ.

Эмийн чанарын хяналтын газрын вэб сайтад мэдээлснээр уг эмийг коронавирусний халдварын хөнгөн болон дунд хэлбэрийн өвчлөлийн үед хэрэглэх аж.

АНУ-ын “Vir biotechnology” компани ковидын эсрэг хоёр төрлийн эм гаргаж авахаар судалгаагаа эхлүүлээд байсны нэг нь дээрх эм юм.

Sotrovimab (VIR-7831) эм нь эсрэг бие дээр суурилж бүтээсэн, 12-оос дээш насны биеийн жин нь 40кг-аас багагүй хүүхдүүд болон том хүмүүст хэрэглэх бэлдмэл аж. Лабораторид гарган авсан уураг бүхий энэ эм хүний дархлааны системийг дэмжиж хортой антиген болох вирустай тэмцэнэ.

Гэхдээ эмийг хүчилтөрөгчийн эмчилгээ шаардлагатай байгаа өвчтөнүүд болон ковидоор өвчилж хүндэрсэн хүмүүст хэрэглэж болохгүй аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top