Монголчууд шинэ Ерөнхийлөгчөө хэдхэн хоногийн дараа сонгох гэж байна. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигч гурван эрхэм гурвуулаа “Монгол” гэдэг үг агуулсан уриа дэвшүүлж буй гэдгээрээ ижил. МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх “Баялагтаа эзэн Монгол” гэсэн эдийн засгийн хөшүүрэг бүхий уриа дэвшүүлсэн АН-ын нэр дэвшигч С.Эрдэнэ “Дарангуйлалгүй Монгол”, Зөв хүн электорат эвслээс нэр дэвшиж буй Д.Энхбат “Монгол чадна” гэх уриатай өрсөлдөж байна. Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт туссан эдийн засгийн бодлогуудыг авч үзвэл У.Хүрэлсүх зүүний, Д.Энхбат, С.Эрдэнэ нар барууны чиг баримжаа дэвшүүлсэн нь ойлгогдоно. Тухайлбал, МАН-ын нэр дэвшигч байгалийн баялгийг тэгш хуваарилж, иргэдийн орлогын түвшнээс нь хамааран шатлалтай татвар ногдуулах бодлого дэвшүүлсэн байгаа юм. Харин АН-ын нэр дэвшигч мөрийн хөтөлбөртөө эдийн засгийн эрх чөлөөг хангах товч утга оруулсан бол ХҮН-ын нэр дэвшигчээс технократ хандлага үнэртэх маягтай. Ямартай ч гурван нэр дэвшигч гурвуулаа ядуурал, баялгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, орлогын тэгш бус байдлыг халах талаар хөнджээ.
Хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдвол КОВИД-19 цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн нь ч байна. Хуулиараа Монгол Улс Ерөнхийлөгч УИХ-аас баталдаг төсөвт санал оруулж, хориг тавих эрхтэй боловч УИХ-аас баталж өгсөн төсвийн хэмжээнд таруулан үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд Ерөнхийлөгчийн даргалдаг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс улс орны эдийн засагт том үүрэг гүйцэтгэдэг мега төслүүдэд нөлөөлөх, Засгийн газарт төсвөөс гадуур зардал гаргах зэрэг чиглэл өгөх явдал гарах болсон. Энэ нь Ерөнхийлөгч зарим талаараа УИХ, Засгийн газраас давсан эдийн засгийн эрх мэдэлтэй мэт харагдуулж байгаа. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөртөө эдийн засгийн чиглэлээр баримтлах бодлогоо ингэж тодорхойлсон байна. Тэгвэл өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд баримтлах гадаад бодлогоо бүс нутгийн эдийн засагтай холбож байсан гэдгээ өмнөх Ерөнхийлөгчдөөс онцгой гэж хэлж болохоор дөрвөн жилийг үдэж байна.
Тэрбээр 2018 оны Монголын эдийн засгийн чуулганы үеэр ШХАБ-д элсэж, бүс нутгийн интеграцын хүрээнд эдийн засгаа хөгжүүлэх санаачилгыг дэвшүүлж байсан юм. Мөн экспортыг дэмжих төмөр зам, авто зам, агаарын тээврийн сүлжээг онцгойлон тусгасан нь бий. Энэ хүрээндээ хийсэн гол ажил нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам бөгөөд түүний 2017 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөс бодит ажил болсон ганц төсөл гэж үзэж болно. Х.Баттулга Монгол Улсад ган хайлуулах, зэс хайлуулах болон нефть химийн үйлдвэр бүхий аж үйлдвэрийн парк байгуулах, түүнийг дагасан боловсруулах болон хөнгөн үйлдвэрлэлийг бий болгоно хэмээн амлаж байлаа. Тэгвэл түүнээс хоёр жилээр илүү буюу зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатай ажиллах энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн эдийн засгийн талаар өгч буй амлалтуудыг харьцуулан хүргэе.
У.Хүрэлсүх “Дубайн гэрээ”-г хүчингүй болгох чиглэлээр ажиллана
МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүх байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчмын дагуу уул уурхайгаас олох өгөөжийг баялгийн болон хуримтлалын нэгдсэн сан байгуулан иргэн бүрд тэгш, шударга хүртээх бодлогыг дэмжинэ гэжээ. Мөн тансаг хэрэглээний татвар нэмэгдүүлэх, өндөр орлогод их, багад бага татвар ногдуулах тогтолцоо бий болгох дэмжлэг дагалдуулах аж. Тэрбээр эдийн засгийн бодлогоо иргэндээ хүртээмжтэй эдийн засаг-шударга хуваарилалт гэж тодорхойлсон байна. Ингэхдээ эдийн засгийг олон тулгуурт болгох, тэр дундаа “Мянганы төмөр зам” төслийг санаачилж, босоо, хэвтээ төмөр замын их бүтээн байгуулалтыг дэмжихээр төлөвлөжээ. Төмөр замаас гадна авто зам, агаарын тээвэр, эрчим хүч, байгалийн хийн хоолой зэрэг дэд бүтцийн сүлжээг өргөтгөн олон улсын сүлжээнд холбох гэнэ. Бүтээн байгуулалт хэсэгтээ Тавантолгой, Шивээ-Овоод нүүрсний станцууд болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Багануур, III ДЦС өргөтгөж, нэгэнт шийдэгдчихсэн 10 аймгийн дулааны станцын төслийг дэмжиж, Зүүн Өмнөд Азийн сүлжээнд холбон эрчим хүч экспортлогч улс болох бодлогоо дэмжиж ажиллахаа амласан байна. Эдийн засгийн шинэ салбарууд болох хиймэл оюун ухаан, зүйлсийн интернэт, финтек, үүлэн тооцоолол, био, нано технологи, дижитал хөгжлийг дэмжсэн хууль санаачилна. Инновацийн татваргүй, чөлөөт бүс байгуулах бодлогыг дэмжихээ мөн илэрхийлжээ. Хөдөө аж ахуйн салбарт “Органик хүнс экспортлогч улс” үндэсний хөтөлбөрийг санаачилна. МАН-ын нэр дэвшигчийн бусдаасаа ялгарах амлалт гэвэл Оюутолгойн гэрээг улсын эдийн засаг, ард иргэдэд илүү өгөөжтэй, үр ашигтай болгон өөрчлөх хатуу шаардлага тавьж, “Дубайн гэрээ”-г хүчингүй болгох чиглэлээр ажиллах явдал байлаа.
С.Эрдэнэ Эрдэнэт, Оюутолгойн 10-аас доошгүй хувийг иргэдэд эзэмшүүлнэ
АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ хэрвээ Ерөнхийлөгчөөр сонгогдвол монголчуудын өмчлөх эрх, эдийн засгийн эрх чөлөө хамгаална гэдгээ амлаж байгаа. Тэрбээр хувьцаатай иргэн төслийг санаачилж, төрийн өмчит аж ахуйн нэгжийг нээлттэй хувьцаат компани болгон биржээр иргэддээ хувьчилж, хувьцааг нээлттэй хулдалдаалж ил тод, засаглалыг нэвтрүүлнэ. Ингэхдээ Эрдэнэт, Оюутолгой тэргүүтэй стратегийн ордуудыг эзэмшиж буй компанийн 10-аас доошгүй хувийг хөрөнгийн биржээр дамжуулан иргэдэд эзэмшүүлэх, худалдах хууль санаачлах аж. Харин Зөв хүн электорат эвслээс дэр дэвшигч Д.Энхбатын мөрийн хөтөлбөрөөс онцлоход, боловсролоор дамжуулан иргэдийн орлогын тэгш бус байдлыг анхаарал хандуулах заалт бий. Энэ нь Монголын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гарц бөгөөд техник технологийн хөгжлийг хүртээмж өндөр, өгөөж сайтай, боломжийг тэгш хуваарилах үндэс гэж үзсэн байна. Улмаар уул уурхайн салбарт баримтлах бодлогоо дэвшилтэт технологийг нэвтрүүлж, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах асуудлыг мөрийн хөтөлбөрөөрөө дамжуулан хөнджээ. Үндсэндээ инновацид суурилсан, чөлөөт, шударга өрсөлдөөнд суурилсан, тогтвортой эдийн засгийн бүтцийг дэмжигч Ерөнхийлөгч байна гэдгээ амласан. Уул уурхайн салбар дахь популизм, авлигатай тэмцэж, гуравдагч хөршийн бодлогод тулгуурлан том төслүүдийг дэмжих гэнэ. Нийгмийн халамжийн чиглэлд өвлөгддөг тэтгэврийн тогтолцоо бий болгоход анхаарах аж. Тэтгэврийн зөрүүг арилгах, мөн өвлүүлэх, хадгалах, хөрөнгө оруулах зэрэг олон улсад хэрэгжиж буй аргуудыг нэвтрүүлэх боломжтой цогц хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх зэргийг мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 20 )
коммент арилгаад хол явахгүй сайт аа
Ардчиллыг өмчлөх эрх АН нэр төдийчүүдэд байхгүй
АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ бол адгийн луйварчин гэдгийг Монголчууд бүгдээрээ мэднэ. Харин ХҮН намын дарга Доржханд, ХҮН намаас нэр дэвшигч Энхбат нар бол гадаадын банкны эзэдтэй холбоотой, гадаадын эдийн засгийн алуурчдын далд гар хөл гэдгийг Монголчууд тэр бүр мэдэхгүй. Доржханд, Энхбат нараас болгоомжлогтун монголчуудаа.
АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ бол адгийн луйварчин гэдгийг Монголчууд бүгдээрээ мэднэ. Харин ХҮН намын дарга Доржханд, ХҮН намаас нэр дэвшигч Энхбат нар бол гадаадын банкны эзэдтэй холбоотой, гадаадын эдийн засгийн алуурчдын далд гар хөл гэдгийг Монголчууд тэр бүр мэдэхгүй. Доржханд, Энхбат нараас болгоомжлогтун монголчуудаа.
Энэ 3 нэр дэвшигчээс Хүрэлсүх, Эрдэнэ 2 монголчуудыг нам гэсэн үзэл бодлоор, коммунизм ардчилал гэсэн нийгмийн хэв шинжээр хагалан талцуулж ашиг хонжоо олох гэсэн далд бодолтой хулгайч шинжтэй эх орон, ард олноо басамжлан дарангуйлах сэтгэлгээтэй гэмт хэрэгтнүүд юм.
Бид МАН-д параламентийн эрх өгсөн одоо мөн л ёрөнхийлөгчийг өгөх ёстой энэ нийгмийн гол шалгуур багаар ажиллах л шүү дээ нэр дэвшигчдээс Хүрэлсүх залуу хүн ажил хийнэ
Gurvuuland ni eronxiilogchiin suudal toxiroxgyi ! Songoltgyi songuuliig xiixgyi baix ni zyid niitsne !
Hurelsuh deer ymuu
Turuunii songuuliar bagaar maani songood ug geed bsan, shu darga es togtoogood ugiu geed bsan. Yasan be??
Худлаа шаадаг гарууд
Sagsuu terbumtan haanaas tiim ikh mongo olson vee khulih hurandaa zodooch eronhiilegch hiiz bolohgui shuu
Жинхэнэ хонины арьс нөмөрсөн чоно чинь Энхбат шүү дээ
Энхбат ерөн их залижин нөхөр юмаа аль мөнгөтэй талд нь урваж шарваж чадахаар
Гай нүүрлүүлэх гээгүй л бол Энхбат Эрдэнэ нарыг бүү сонго
30 жил 2 тийш харсан Төрийн өндлөгүүд анх удаагаа нэг тийш харах боломж бүрдэж байна. Энэ бол Монголчуудын эв нэгдлийг хангах ганц боломж шүү
улс төрийн туршлага, зангараг, зоримог алхаж хийж чадах туршлагатай хүнийг дэмжинэ
Монголчуудын эв нэгдлийг хангах хүн хэрэгтэй
У.Хүрэлсүх авилгын амтанд орчихсон цаашид яаж илүү ихийг яаж авах вэ гэсэн шуналд авсан хүн. Ийм хүнд төрийн жолоог атгуулбал энэ улс орон сүйрнэ. Дашийн Бямбасүрэн гуайн ”Монгол орон хөгжихгүй байгаа шалтгаан Төр зайдалсан хүмүүсийн ханаж цадахгүй шуналд байгаа юм” гэдэг үгийг санаж бас Сү.Батболдоос болон 3 жил гаруйгийн улсын төсвийг идсэн хүмүүсийг хамгаалалтдаа аваад байгаа нь тод гэрч шүү
Хүрэлсүхийн сагсуу ойворгон яриаг сонсож ханалаа...хэн энэ ттэнэгт итгэдэг юм бэ ???
Нохой долоо