Өвөр Монгол эмэгтэй хуурамч хурим хийж, 312 мянган доллар залилжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 28

Өвөр Монголын Даваа хэмээх эмэгтэй хуурамч хурим хийж, 19 эрэгтэйгээс нийт 312 мянган ам.доллар залилсан хэргээр баривчлагджээ.

South China Morning Post-д бичсэнээр өнгөрсөн гуравдугаар сард Урадын өмнөд хошууны 35 настай иргэн цахим сүлжээнд эхнэрийнхээ хурим хийж байгаа зургийг олж харжээ. Хачирхалтай нь тэд гэрлээд удаагүй байсан бөгөөд эхнэр нь хөрш мужид дахин хурим хийж байх нь тэр. Ингээд залуугийн гэрбүлийнхэн мөрдлөгө зохион байгуулснаар хуурамч гэрлэлт зохион байгуулдаг бүлэг этгээдийг илрүүлжээ.

Эхний эр эхнэртээ хуримын бэлэг болгон 148 мянган юанийн ($23,1 мянга) үнэт эдлэл өгсөн бол хоёр дахь эр 130 мянган юань ($20,3 мянга) бэлэглэсэн гэнэ.     

Гэмт бүлэгт Даваагаас гадна бас нэгэн эмэгтэй буюу сүйт бүсгүй, хамаатны дүрд тоглодог хоёр эрэгтэй, мөн зуучлагч эмэгтэй багтжээ. Зуучлагч бүсгүйчүүдийг эхнэр хайж байгаа хүмүүст танилцуулна. Мөн албан ёсоор батлуулахаасаа өмнө хуримын ёслол хийж, инж өгөхөөр “ухуулна”. Ёслол болсны дараа сүйт бүсгүй янз бүрийн шалтгаанаар нөхрөө орхин гарч, дараагийн “нөхрөө” хайдаг байжээ.

Даваа 2019 оноос хойш энэ аргаар 19 хятад залууг урхидаж, нийт 2 сая юанийн хохирол учруулсан нь мөрдлөгөөр тогтоогдсон байна. Хохирогчдын ихэнх нь хөдөө тосгоны, ахимаг насны эрчүүд байжээ. Хятадад гэрлэх насны эрчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс хэд дахин их байдаг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hi(202.9.46.113) 2021 оны 05 сарын 30

Засгийн газар энийгээ далимдуулаас чанартай брэнд барааныхаа үнийг буулга. Хамаг эмэгтэйчүүд чинь биеэ үнэлэгч болоод дуусах нь. Тэгээд зөв замаар мөнгө олох аргыг нийтэд нь зааж өг. Боловсролын чанараа сайжруул дээшлүүл.

0  |  0
Hi(202.9.46.113) 2021 оны 05 сарын 31

Яахав дээ өршөөчихгүй юу дөө хятадууд эмэгтэй хүн хэрэгцээтэй болоод л хулгай хийсэн байлгүй. Монголчууд хятадуудад өчнөөн л юм өгдөг. Нөхөн төлбөрийг нь буцаагаад л барагдуулна л биз. Харин тэр монгол бичиг үсгийг бол сэргээх ёстой шүү? Тэгэхдээ хятадад байгаа болоод ийм амьдрал хүмүүс сонгоод байна аа. Хятадууд америкууд бренд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулах ёстой шүү. Эмэгтэй л хүн юм бодвол янз бүрийн бараа эд зүйл худалдаж авах гэж хулгай хийсэн биз. Ямар сайндаа л амьдрах гэж хүнтэй гэрлээд явах вэ дээ???? Хүнд өөрөөр амьдрах нөхцөл болоцоо чиглүүлгээ зөв заамаар байна аа хятадын

1  |  0
mongolia(66.181.161.36) 2021 оны 06 сарын 01

zaa ys yumandeer owor mongolchuud chin manai mongoltoi tsus negtei hvmvvs yum shvv dee chi oorool tarhinii tembvvreltei baih vgvi yum bol nadaar tvvh yriulhiimu

0  |  1
(192.82.78.235) 2021 оны 05 сарын 31

manaihan ch geh shig,chi uvur mongol bolchoo yu?,tes odoo humuusiig adilhan gej oilgodog ene tarhini tembuurel hezee duusah ve?

2  |  1
mongolchuud(70.30.44.172) 2021 оны 06 сарын 01

manaihan sergel shyy

0  |  2
zochin(150.129.143.41) 2021 оны 06 сарын 01

Sejgiin huur ve?

1  |  3
Top