Шотландын эрдэмтэд хорт хавдрын эсийг устгах чадвартай бэлдмэлийг амжилттай туршжээ. Ингэхдээ шинэ бэлдмэл ойролцоох эрүүл эсийг гэмтээдэггүй гэж “Evening Standard” хэвлэлд бичжээ.
Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд хорт хавдрыг устгадаг SeNBD молекулыг хүнсний химийн нэгдэлтэй хослуулах замаар хорт хавдрын эсэд нэвтрэх боломжийг нээжээ. Хорт хавдрын эс нь эрч хүч авахын тулд эрүүл эсээс илүү их хэмжээний хоол нэхдэг “ховдог” эс гэнэ. Энэхүү бэлдмэлийг хорт хавдрын эс "идсэнээр" устах аж. SeNBD молекул нь зөвхөн гэрэлтэйд эсийг устгадаг байна. Өөрөөр хэлбэл мэс засалч өөрөө бэлдмэлийг хэзээ идэвхжүүлэхийг шийдэх боломжтой тул эрүүл эсийг гэмтээх, үс унах зэрэг сөрөг үр нөлөөний эрсдэлийг буруулах боломж гарчээ.
Эрдэмтэд энэхүү бэлдмэлээ “Трояны морь”-той зүйрлэж байгаа бөгөөд үр нөлөөг нь “бодисын солилцооны цэнэгт хошуу” хэмээн нэрлэж байна. Ингэхдээ тэд эл бэлдмэлийн нэмэлт туршилтыг явуулах шаардлагатай гэж үзэж байна.
Хиймэл аргаар гаргаж авсан SeNBD молекул нь эрүүл эсийг гэмтээлгүй хорт хавдрын эсийг устгах зорилгоор анагаах ухаанд ашиглахад өргөн боломжийг нээж байна гэж Эдинбургийн их сургуулийн тэргүүлэгч эрдэмтэн Марк Вендрелл онцолжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Хамгийн гол хөгжих ёстой зүйл бол анагаах ухаан шүү дээ.
Wooooooow,mundag umaa,tun udahgui himiin taria ,tuya emchilgee zergiig hiihguigeer hort habdariig yalah ni !