Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн сурталчилгааны гэрийг автомашинаар мөргөсөн хэрэг гарчээ.
Тодруулбал, тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 1-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн суманд бариатай байсан МАН-ын үүрийн гэрийг автомашинаар мөргөж, сэжигтэн этгээд хэргийн газраас зугтсан байна.
Хэрэг гарах үед сурталчилгааны гэрт ухуулагч нар байгаагүй учир хүний эрүүл мэндэд хохирол учраагүй бөгөөд автомашиныг эрэн сурвалжилж, эзэн холбогдогчийг тогтоохоор ажиллаж эхэлжээ.
Дээрх хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Бид сонгууль хийж сонгуульд оролцож нийлээд хугацаа өнгөрлөө одоо энгэж тэнэгтхээ болимоороо АН-ын хаан