ОХУ-ын Буриад Улсад алтны уурхайн амсарт дэлбэрэлт болсны улмаас нэг уурхайчин амиа алджээ.
ТАСС агентлагийн мэдээлснээр, Окин дүүрэг дэх “Владимирский” алтны уурхайн нэгдүгээр амсарт дэлбэрэх бодис гэнэт дэлбэрсэн байна. Үүний улмаас нэг хүн амиа алджээ. Тухайн үед уурхайд найман уурхайчин ажиллаж байсан бөгөөд бусад долоо нь амьд гарч чаджээ.
Амиа алдсан уурхайчны цогцсыг гаргаж авсан байна. Урьдчилсан дүгнэлтээр, дэлбэрэлт аюулгүй байдлын техник алдагдсаны улмаас болсон гэж үзэж байгаа гэнэ.
Ослын газар аврагчид ажиллаж байна гэж тус агентлаг мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )