Дэлхийн зарим оронд өлсгөлөнгийн аюул нүүрэлж байгаа талаар гадаад мэдээнээс харж сонсдог байсан бол өлсгөлөн аль хэдийн бидэнд нүүрлээд эхэлжээ. НҮБ-аас Монгол Улсыг “Хүн амынх нь 15-24.9 хувь нь өлсгөлөнд нэрвэгдсэн” гэх ангилалд хамааруулан “Өлсгөлөнгийн жагсаалт 2020”-д Африкийн улсуудтай адилтгаж оруулсан юм.
Хөдөлгөөний дутагдлаас үүсэж буй "таргалалт", хоол тэжээлийн хомсдлоос үүсэж буй "дутагдал" хоёрын аль нь илүү том сэдэв вэ. "Өнөөдөр юу хийж идэх үү" гэдэг асуулт, "Өнөөдөр юу идэх үү" гэх асуудал үүссэн нийгмийн давхаргын ялгаанаас дээрх асуултьн хариултыг харж болохоор.
Идэж байгаа, идэх дуртай зүйлийнхээ зургийг цахимд хийх нь танд таашаалтай ч өлсөж байгаа хүүхдүүд харчих болов уу гэж санаа зовж байна уу. Тэгвэл бүү санаа зов тэдэнд цахимд хандаж таныг олж харах ухаалаг утас, интернет байхгүй.
Өдөрт 20 сая хүн идэх хоол хангалтгүй, хоол тэжээлийн хомсдолтой байдаг бол 1.9 тэрбум хүн илүүдэл жинтэй, тэдгээрээс 650 сая нь таргалалттай байдаг. Энэ статистикийг нийгмээсээ хол байлгахын тулд бид загас барих аргыг өөрсдөө сурах хэрэгтэй. Тиймдээ ч хөл хорионы үед нэг хэсэг хүмүүсийн загасчлах хүсэл нэмэгдэж сурч, судалж байхад нөгөө хэсэг нь "бэлэнчлэх" амтанд улам бүр автан өөрсдийнхөө хөлийг хорино. Үүний үр дүнд хэрэглээ болж байсан үнэтэй гар утас нь олон өрхийн хөл хориог даван туулах нэг гарц болж барьцаалан зээлдүүлэх газар хадгалагдана.
Хэрэв загасыг нь барьж өгсөөр байвал нийгмийн давхаргын ялгаа улам бүр холдож өлсгөлөн нэрвэгдэх байдалд илүү ойртсоор байх болно.
О.Ганжаргал
Сэтгэгдэл ( 0 )