Буриадад овоо тахилга хийхгүй байхыг уриаллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 08

Буриадын Онцгой байдлын газраас цаг үеийн асуудлаар хуралдаж, зургаадугаар сард олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байх шийдвэр гаргасан.

ОХУ-ын Буддын шашны холбооноос үүнтэй холбогдуулан уриалга гаргасан байна.
 


Уриалгад “Эрхэм хүндэт сүсэгтэн олонд хандаж байна. Та өөрийгөө болон дотнын хүмүүсээ хайрлаж, гэр гэртээ байцгаагаарай. Ялангуяа 65-аас дээш насны ахмадууд, архаг өвчтэй хүмүүст гэртээ байхыг уриалж байна. Овоо тахилгад очихгүй байх хэрэгтэй. Лам хуврагууд тахилгын арга хэмжээг цахимаар та бүхэнд дамжуулж, та нарын эрүүл энхийн төлөө ном унших болно. Гэр гэртээ байцгаая” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top