ОХУ-ын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх холбооны албанаас ажилтнууд дундаа гоо бүсгүйн тэмцээн зохион байгуулж байна. Уралдаанд нийт 86 хорих газрын хянагч, харгалзагч нар оролцсоноос 12 бүсгүй финалд шалгаран үлджээ.
Шалгарсан бүсгүйчүүд дунд Тувагийн шоронгийн харгалзагч ч багтсан байна.
Сүүлийн үед ОХУ-ын хүчний байгууллагууд Гоо ажилтан шалгаруулдаг болоод байгаа. 2019 онд Росгвардиас миссээ шалгаруулахад Свердловск мужийн ахлагч бүсгүй Анна Храмцова түрүүлж байлаа. Гэхдээ Анна 2020 онд албаны тасалгаандаа нүцгэн зураг авахуулаад ажлаасаа халагдаж байсан юм.
Ингээд ОХУ-ын Хорих газрын харгалзагч миссүүдтэй танилцья.
Сэтгэгдэл ( 0 )