"Их Долоо"-гийн удирдагчдыг шоглосон хөшөө босгожээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 10

Английн Корнуолл гүнлэгт энэ сарын 11-13-нд G7 дээд хэмжээний уулзалт болох гэж байна.
 

Тус уулзалтыг тохиолдуулан Корнуолд "Их Долоо"-гийн удирдагчдыг шоглосон арт хөшөө босжээ.
 


Mount Recyclemore нэртэй тус бүтээлд Ир Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Японы Ерөнхий сайд Ёшихидэ Сүга, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Италийн Сайд нарын зөвлөлийн тэргүүн Марио Драги, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Германы Канцлер Ангела Меркель, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нарыг цахилгаан барааны хаягдлаар дүрсэлсэн байна.
 


Борис Жонсоны нүүрийг гар утасны их биеэр, Жо Байденыг микросхемээр бүтээжээ.
 


Уран бүтээлч Жо Раш энэ бүтээлээрээ дээд хэмжээний уулзалтыг цахилгаан барааны хог хаягдалд анхаарлаа хандуулахыг уриалжээ.
 


Түүний бодлоор цахилгаан барааг засаж янзлах хэрэгтэй, эсвэл олон жил хэрэглэх чанартай үйлдвэрлэх ёстой гэнэ.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top