Буриадад “Ковид такси” өвчтөнийг эмнэлэгт хүргэж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 11

Сүүлийн үед Буриадад ковидийн халдварын тоо эрс нэмэгдэж байна. Тиймээс Засгийн газраас “Ковид такси”-г дахин ажиллуулахаар шийджээ.

Халдвар авсан хүмүүс энэ сарын 10-наас эхлэн бусдад халдвар тараах эрсдэлгүйгээр, үнэ төлбөргүй эмнэлэгт очиж чадах боллоо. Гэхдээ өвчтөн өөрөө такси дуудаж чадахгүй. Эмнэлгийн байгууллагаас Вайбер группээр дамжуулан гэрт нь такси илгээнэ. Халдвар авсан хүн эмчийн үзлэгт ороод эмнэлэгт хэвтэх шаардлагагүй бол такси гэрт нь эргүүлэн аваачих юм.

Гарах зардлыг улсаас дааж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.25.239) 2021 оны 06 сарын 12

Хятадад жолоочгүй такси хүмүүсийг очих газар нь хүргэж байна.

0  |  0
Top