Оросын коронавирусний эсрэг вакцинуудын үр удамд үзүүлэх нөлөөг туршиж үзжээ.
ОХУ-ын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах Роспотребнадзор байгууллагаас мэдэгдсэнээр Оросын ковидын эсрэг вакцинуудад үр удамд нөлөөлөх сөрөг нөлөө илрээгүй аж.
Тус байгууллагаас “Коронавирусний эсрэг вакциныг оруулаад ямар ч төрлийн вакцин эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг үргүйдэлд хүргэнэ гэсэн ямар ч нотолгоо алга” гэж мэдэгджээ. Туршилтыг лабораторийн амьтад дээр хийхэд ч үр удмаа тээхэд нь ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй байна.
Роспотребнадзор байгууллага мөн коронавирусний эсрэг вакцин хийлгэснийхээ дараа жирэмслэхээс болгоомжлох хэрэггүй гэжээ. ОХУ-д одоо ковидын эсрэг вакцинуудаа жирэмсэн эмэгтэйчүүдэд хийхэд сөрөг нөлөө гарах эсэх талаар туршилт, судалгаа явагдаж байгаа юм.
Роспотребнадзор байгууллага өмнө нь “Ковидын эсрэг вакцин хийлгэсний дараа халдвар авч болох ч энэ нь уг вакцинаас болсон зүйл биш” гэж мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )