ОХУ-д гаргаж авсан коронавирусний эсрэг вакцин үр удамд нөлөөлдөг эсэхийг судалжээ. Судалгааны дүнд ямар нэгэн сөрөг үр дагавар үзүүлдэг нь батлагдаагүй гэж ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага мэдээлжээ.
Аль ч вакцин, тэр тусмаа коронавирусний эсрэг бэлдмэл эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйд нөлөөлдгийг батлах нотлох баримт байдаггүй байна. Оросын вакцин үр удамд нөлөөлдөг эсэхийг лабораторийн амьтад дээр туршсан байна. Сөрөг нөлөө гараагүй гэж мэдээлэлд дурджээ.
Тиймээс тус байгууллага вакцин хийлгэсний дараа жирэмслэхээс зайлсхийх үндэслэл байхгүй гэж үзсэн байна.
Түүнчлэн мэргэжилтнүүдийн хэлснээр, коронавирусний эсрэг ямар ч вакцин хүний ДНХ-д нөлөөлж, харилцан үйлчлэлд ордоггүй гэнэ. “Вакцин хүний дархлааны эсийг коронавирусний генийн хэсгүүдтэй “танилцуулж”, улмаар дархлааны эсүүд тэднийг тогтоож, вирусээс хамгаалах эсрэг биетийг үйлдвэрлэж эхэлдэг” гэж эрдэмтэд онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )