Хурдан морь сунгааны үеэр УНААЧ ХҮҮХЭД амь насаа алдлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 06 сарын 14

Улсын Их баяр наадам дөхөж, хөдөө орон нутгуудад хурдан морины уяа, сойлго эхлээд байгаатай зэрэгцэн хоёр хүүхэд мориноос унаж гэмтэж, нэг хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.

Тухайлбал, Увс, Архангай аймгуудад 11, 12 настай хоёр хүүхэд мориноос унаж гэмтсэн бөгөөд 11 настай хүү ухаангүй байдалтай Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Харин Төв аймгийн Аргалант сумын нутагт хурдан морь хөлсөлж, байсан 12 настай хүү мориноос унаж, гэмтлийн эмнэлэгт хүргэх зуурт амьсгал хураажээ. Талийгаач хүү хурдан морь унадаг байсан ба Ё.Б гэх уяачийн морийг хөлсөлж байжээ.

Энэхүү хэргийг Төв аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байгаа ба хүүг мориноос унах үед хамт байсан хүмүүсээс тайлбар мэдүүлэг авч эхэлжээ.

Судалгаанаас үзэхэд, 1996-2006 онд 17 хүүхэд, 2006-2008 онд 2 хүүхэд, 2012-2014 онд 6 хүүхэд хурдан мориноосоо унаж амь насаа алдсан байх бөгөөд жил бүр дунджаар хоёр хүүхэд мориноос унасны улмаас амиа алддаг байна. Морин уралдаан, сунгааны  явцад унаач хүүхэд мориноос унаж бэртэж нас барсан тохиолдлыг аль болох нууцалж, олон нийтэд мэдээлэхээс зайлсхийдэг учраас дээрх бүртгэгдсэн тооноос хамаагүй олон хүүхэд амь насаа алдсан байх өндөр магадлалтай.

Унаач хүүхэд амь эрсэдсэн тохиолдлыг хууль хяналтын байгууллага хангалттай шалгадаггүй, хэн нэгэнд эрүүгийн хэрэг үүсгэж, хариуцлага хүлээлгэсэн тохиолдол одоогоор нэг ч бүртгэгдээгүй байгаа юм.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.184.47) 2021 оны 06 сарын 15

Энэ балиар харгис үйлдлээ зогсоовол таарна, хайран сайхан хүүхдүүд амь насаа алдсаар л, хөгжлийн бэрхшээлтэй болсоор л

0  |  0
Зочин(202.9.47.22) 2021 оны 06 сарын 14

Хүрэлсүх буруу зүйл хийж гарч ирсэн нь үнэхээр гай чирч байна даа Өвчин үер үхэл гээд

0  |  0
. (31.206.24.55) 2021 оны 06 сарын 14

Tsar tahal geed bhd yun naadmiin sungaa mungaa ve. Ene jildee onjchihooch dee. Bvr 1 uhamsargvi yum aa

0  |  0
Zochin(202.131.232.117) 2021 оны 06 сарын 14

Za naad naadam shig yumaa bolioroo xsldvar taraagaad ixduulbel xoxi chin shuu

0  |  0
Б(103.212.119.38) 2021 оны 06 сарын 15

Болиочээ. Өвчнөө дараад хүүхдүүдээ сургуульд хичээллүүлэх талаар бодоочээ. Юун наөдам цуцлаачээээ

2  |  0
irgen(202.9.46.196) 2021 оны 06 сарын 14

AAldart Boldoo mun uu

0  |  0
Иргэн(192.82.89.58) 2021 оны 06 сарын 14

Хар мөртэй Хзрэлсүхээ чи сонгууль хийнэ гэж чичирсээр өвчин тараалаа.Одоо наадмаа боль.

0  |  0
зочин(202.179.27.227) 2021 оны 06 сарын 14

Баячууд зугаа цэнгэлдээ хүүхэд ашиглахаа болиоч. Эсвэл өөрсдийн хүүхдүүд ач гучаа ашигла

0  |  0
Zo(139.5.216.210) 2021 оны 06 сарын 14

Huuhdiig zugeer l zolios bolgodogoo boliochee.yaduu ch hunii ur shdee.

1  |  0
зочин(139.5.218.251) 2021 оны 06 сарын 14

Хүүхдээр морь унуулахаа болиочээ. Энэ хүнд нөхцөл байдлын үед юун наадамсаг юм. Нэг жил наадам хийхгүй байхад бүр тэсэхгүй нь юу. \n

2  |  0
Зочин (66.181.179.238) 2021 оны 06 сарын 14

Манай улс дээр үеэсээ л хүүхдээр морь унуулж ирсэн. Гэхдээ зүгээр хүүхдээ морь унуулж байгаагүй арга засал хийлгэж уяач нарч гэсэн арга засал уншлагтай байж морио уядаг байсан тэр үед хүүхэд байтугай морь ч эндэж байгаагүй юм билээ. Морь унаж байгаа хүүхдүүдэд зориулсан засал тарина байдаг юм түүнийгээ бүрэн гүйцэд хэрэглэж сураач дээ. Тэгж чадахгүй бол морь уяж нүгэл хийхээ болиоч ээ.

0  |  1
fh(66.181.190.247) 2021 оны 06 сарын 14

naadmaa bolio. teriigee zarlahgui bol sungaa nereer huuhdiin eruul mendeer togloid bna

0  |  0
Зочин(66.181.161.83) 2021 оны 06 сарын 14

Хүүхдээр морь унуулахаа болиочээ

1  |  0
Зочин(66.181.161.83) 2021 оны 06 сарын 14

Хүүхдээр морь унуулахаа болиочээ

1  |  0
Top