Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүх арав хоногийн дараа буюу энэ сарын 25-нд тангарагаа өргөнө. Тэр цагаас эхлэн сүүлийн хэдэн жил эрх баригч намын гол нүүр царай болсон энэ хүн улс орны эв нэгдлийн илэрхийлэгч хэмээгдэн намынхаа ажлаас холдох учиртай.
Одоо МАН-ын дотор шинэ удирдагч хэн байх вэ гэдэг ил, далд өрсөлдөөн өрнөж байна. Олон нийт ч багагүй сонирхож байж таарна. Учир нь, ямар хүн төрийн бүх шатны сонгуулийн үр дүнгээр үнэмлэхүй олонх болсон намын даргаар ажиллана, тэр чухамдаа улс орны удирдагч болж таарах юм. Мөн яг ийм л шалтгаанаар хэн төрийн жолоог авахаас шалтгаалж Монгол орны, иргэн бүрийн хувь заяанд их, бага хэмжээгээр өөрчлөлт ирнэ гэсэн үг. Тэгээд ч МАН “Намын дарга Ерөнхий сайд байна” гэсэн бичигдээгүй хууль бий. Бас МАН цөөнгүй сайдын суудал амлаж МАХН-ыг нэгтгэсэн тухай яриа ч өнөөдөр бүлээнээрээ байна. Тун сонирхолтой өдрүүд ирэх намар хүртэл үргэлжлэх байх. Учир нь жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-наас өмнө Монгол Улсын төсвийг УИХ баталдаг. Мөн үүнээс урьтаж Засгийн газрыг огцруулдаг жишиг бий. Мэдээж, сүүлийн хоёр УИХ, орон нутгийн сонгуулиар улс даяар үнэмлэхүй ялалт байгуулсан улс төрийн хүчинд танигдсан лидер олон байгаа.
Өнөөгийн байдлаар Тусгаар тогтнолын ордонд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарыг намын дарга болох боломжтой тухай ярьж байна.
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаасаа буухдаа албан тушаалаа Л.Оюун-Эрдэнэд шилжүүлсэн. Энэ өнцгөөс харвал Ерөнхийлөгчөөр томилогдоод явсан ч намдаа нөлөөгөө алдаагүй байгаа дээрээ түүнийг залгамжлагчаараа үлдээчихэж магадгүй л юм. МАН нуруутай тулхтай гэдгээ харуулж Засгийн газраа оролдохгүй өнгөрөх бол ийм шийдвэр гаргаж болно. Гэвч улс төрд тийм найр тавьсан явдал ховор тохиолддог болохоор УИХ дээрээ олон кноптой нь шийд гаргана. Дээр нь өнгөрсөн хугацаанд цар тахалтай тэмцэх ажлын хүрээнд гарсан сайн, муу бүхнээр цоллуулах хүн нь Л.Оюун-Эрдэнэ болж байгаа. Л.Оюун-Эрдэнийн хувьд Ерөнхий сайд нь намын дарга болох ёстой гэсэн байр сууриа Засгийн газрынхаа 100 хоногийн хэвлэлийн хурлын үеэр хоёр ч удаа дурдаад авсан. Тэрбээр “Ерөнхий сайд намын дарга байх ёстой. Гэхдээ энэ нь Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүнтэй холбоотой асуудал биш. Ч.Сайханбилэг намын дарга биш ч Ерөнхий сайд байсан гашуун түүх бий. Мөн МАН-ын дарга М.Энхболд байхад Ж.Эрдэнэбат Засгийн газрыг толгойлсон гашуун хувь заяа бий. Монгол Улсад цаашид ийм зүйл давтагдахгүй гэж бодож байна. Тийм учраас ялыг нь үүрч байгаа бол ямбыг нь эдлэх ёстой. Улс төрийн болон захиргааны эрх мэдэл нэг хүний гарт төвлөрөх ёстой. Цаашид энэ асуудлыг хуульчлах ёстой гэж бодож байна. Энэ асуудалд ийм байдлаар зарчмын хувьд хандаж байгаа” гэж байв.
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Түүний хувьд Ерөнхий сайдын албанд очих тухай анх удаа яригдаж байгаа зүйл биш. Одоо ч дахиад Г.Занданшатар МАН-ын дарга, Ерөнхий сайд болж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан спикер болохоор зүтгэнэ гэсэн таамаг гарчихсан л байна. Тэрбээр 2017 онд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилогдоход Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болж байлаа. Улмаар М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулахад оронд нь сууж ҮАБЗ-ийн нэг гишүүн болсон нь У.Хүрэлсүхийн хүчийг нэмэгдүүлж байв. Угаас Г.Занданшатар Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа У.Хүрэлсүхтэй улс төрийн замналын хувьд эмээлийн хоёр бүүрэг шиг л явж ирсэн байдаг. Тэгэхээр одоо Ерөнхий сайд болохоор шийдлээ гэхэд нам дотроо У.Хүрэлсүхийн фракцад хамаарах УИХ-ын гишүүдийн дэмжлэгийг амархан авна. Мөн улс төр гэдэг өөрийн үе үеэр явж байдаг онцлогтой. Түүний үеийнхэн УИХ-ын дийлэнх олонхийг бүрдүүлж байгаа гэдэг бол тооцохгүй өнгөрөх аргагүй давуу тал. Үүнээс гадна МАН-ын дарга солигдож тэр хүн нь Ерөнхий сайд болдог юм гэхэд түүнийг цар тахал, эдийн засгийн дараалсан хүнд сорилтууд хүлээж байна. Тиймээс УИХ-ыг лоббидож, Засгийн газартай нэг зүг харуулж чадах хүн хэрэгтэй. Энэ талаас нь тооцвол Г.Занданшатар байж болох л юм. Учир нь өнгөрсөн 20 жилд яригдсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг идэвхийлэн батлуулснаараа өөрийнхөө дэмжлэг, цар хүрээг хэдийнэ харуулчихаад байгаа.
ХОТЫН ДАРГА Д.СУМЪЯАБАЗАР
Сүүлийн хэд хоногт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг хэвлэлүүд онцлоод эхэлсэн нь санаандгүй тохиолдол биш. Ер нь МАН дотор хотын намын хорооны дарга нь намын дарга болдог жишиг бий. Бас Д.Сумъяабазарын хувьд байгуулсан гавьяа, улс төрийн замналын хувьд ч “ачаа татах” хэмжээний туршлага хуримтлуулсан. УИХ-ын гишүүнээс татгалзаад Улаанбаатар хотын дарга болсон явдал нь ч сонин. Сониноосоо илүүтэй ажиллах, өөрчлөх том амбицтай гэдэг нь харагдаж байна. Уул уурхайн сайд, УИХ-ын гишүүнээр ажиллах үедээ хийсэн ажлуудыг нь одоо сөхөөд нуршаад байж хэрэггүй байх. Харин Улаанбаатар хотын удирдлагад очсоноосоо хойш гаргасан шийдвэрүүд нь нийслэлийн иргэдийн сайшаалыг хүртэж байгаа. Өмнөх хотын дарга нар “газрын наймаа”-нд автаад явчихдаг байсан бол Д.Сумъяабазарын өнгөн дээр хууль бусаар олгосон, тэр байтугай хууль ёсны байсан ч олон нийтийн эрх ашгийг зөрчиж байгаа бол цуцлах арга хэмжээ аваад эхэллээ. Хотод элдэв хөшөө, гялгар цалгар юм хийхээс илүүтэй түгжрэлийн асуудлыг шийднэ гээд бариад авлаа. УИХ-ын гишүүд, Засгийн газар өмнө нь хотод өнөөгийнх шиг өргөн хэмжээгээр анхаарлаа хандуулж байсангүй. УИХ дээр хотын хөгжлийг дэмжих бүлэг байгуулагдаж, Засгийн газар өргөтгөсөн хуралдаанаараа жил бүр 420 тэрбум төгрөгийг түгжрэлийг бууруулахад зарцуулна гэж шийдсэн. Асуудлыг алсуур нь харж, шат шатны байгууллагуудыг нэгтгэж чадаж байна гэдэг зангарагийг нь илтгэж байгаа хэрэг л дээ.
МАН-ЫН ГЕНСЕК Д.АМАРБАЯСГАЛАН
Улс төрд олны танил хүн гэхээсээ сайн менежер хэрэгтэй гэдгийг Д.Амарбаясгалан үйл хэргээрээ баталсан. Нэгтгэх ёстойг нэгтгэж, холдох ёстойгоос холдож алсыг харсан нүүдлийг зугуухан хийсээр өнөөдрийн эрх баригч намын байр суурийг зассан гэдэг утгаараа энэ алдрыг хүртэж байгаа юм. Дээр нь улстөрчдийг ил, далд дагаж байдаг элдэв явган яриатай нэр холбогдож байсангүй. МАН-д өндөр албан тушаал хашиж байгаа улстөрчид тал засах, дөхөх гэсэн хүмүүс элдвийн юм амалдаг ч биз. Тэр болгоныг тойрч явна гэдэг их том зорилготой хүнээс л гарах араншин. Тийм болохоор өнөөдрийг хүртэл үргэлжийн алга ташилт дунд яваа байх. Энэ өнцгөөсөө магадгүй хамгийн боломжтой хувилбар болон харагдаж байж мэднэ. Өнгөрсөн хоёр удаагийн УИХ-ын сонгууль, нэг удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн ч түүний цаг ирснийг илтгэж байна. Гэхдээ Д.Амарбаясгалан намынхаа “гал тогоо”-г барьж, амжилтаас амжилтад дүүлж байгаа боловч өнгөрсөн хугацаанд төрийн албан тушаалд очиж байгаагүйгээрээ бас анхаарал татдаг. Нэгдүгээрт, улстөрчид дунд ховор тохиолдох хувь хүний амбицаа дарж чаддаг өвөрмөц онцлогтой. Хоёрдугаарт, ер нь эрх баригч намын генсек хүн аль нэг сайдын суудалд очно гэдэг бол удирдлага дороо байдаг хүмүүсийнхээ доогуур орчихно гэсэн үг л дээ. Тийм болохоор намынхан хийгээд олон нийт одоо намын даргад үзэхэд зиндаанд нь зохицно гэж таамаглаад байгаа юм билээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 30 )
Sumiyabazar end bas wu ch bilee dee. Zandanshaaltuur bas wu ve
Su.Batbold darga yumuu M.Enhbold darga nariin ali ch Ardiin Namiin darga hiichih bolovsroltoi mongolchuudad sutegdsen ner hundtei humuus dee
Амарбаясгалан чинь их боломжийн харагдаад байгаа юм даа.
Амарбаясгалан гэж хужаагийн эрлийз л лав биш шүү. Хүмүүс Амарбаясгаланг сайн мэдэхгүй болохоороо л сул талыг нь мэдэхгүй байгаа юмаа. Автотээврийн үндэсний төв гэдэг байгууллагыг өөрийн гар хөл болсон Гүрсоронзон гэж хачин юмаар удирдуулж Монголын тээврийг нуруун дээрээ үүрч ирсэн тээвэрчидийн амьдралаар тоглосон. Ковидоор далимдуулж их зүйл хийсэн. Нүүрс тээвэр зорчигч тээвэр аль аль нь босоход бэлэн болсон. Амарбаясгалан сонгогдох юм бол зүгээр байхгүй.
Сумкяабазар арай бишээ. Занданшатар болох магадлал өндөр.
Хэцсс, наанаас чинь сонгох хүн алга. Улс орон, ард түмнийг туйлдуулаад ханахгүй улайм цайм татвар төлөгч бидний мөнгийг ямар ч хэрэггүй ажил төсөвлөөд луйвардаж хулгайлж байгааг нь харсаар ой гутаж байна, одоо дахиж та нарыг сонгох хүсэл бидэнд \nалга.
Амарбаясгалан
Оюунэрдэнэ, Сумъяа нарын нэг нь дээр дээ, хэрэв энэ хэдээс гэвэл
ene Ganbat nohor teneg bish biz ho ene nohort yamar bolovsrol baigaa um durakaa
Oyun erdene said hiij uzlee odoo bolno. Berh ee yariaad l yvaj bai daa
Хэдэн өгүүлбэрээ саадгүй уншчихдаг хүн хэрэгтэй.
Оюука боловсролтой залуу
sumyabazar l lav bish shuu. buhchuud duuchidiig uls turuus hol bailga\n
Тэнэг Сумяабазар өөрийгөө магтуулж бичүүлээд байгаө юм уу хаха
Сумьяабазар л биш шуу, удмаараа шуналын буг шингэсэн улс, намыг чинь зараад идчихнэ шуу
Сумъяа ёстой биш шүү
Oyun-Erdene said deer shuu
Amarbayasgalan hamgiin best songolt.
Хузуугуй палдгар гудамжны ажилтан . Оюунэрдэнэ намын дарга болох Биш ер. Сайдын суудал вас яаралтай огцорч 400 нас барсан хуний амыг тол гэж бурхан чамайг шийтгэнэ.
Сумьяабазарыг болгоо
Сумьяабазар суганы хавчаар сонины булан худалдаж аваад өөрийгөө бас хавчуулаад МАН дарга болчих санаатай.\nИх санасан газар 90 шөнө хоосоон гэж,,,, Ард түмэн буруу үг сургаагүй бололтой
Энх-Амгалан, С.Бямбацогт аль эсвэл Номтойбаяр дээр шүү
ЗАСАГ БАРЬЖ БУЙ ДАРГА ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭХ БАЙЛГҮЙ ДЭЭ...
Энхбаяр болно гэсэээн
МАН-ын даргаар Е.Сайд Оюу-эрдэнээ уламжлалаа дагаад болгосон дээр байлгүй дээ. Тэгэхгүй МАН хөнжил дотроо зодоо хийгээд эхэлвэл өнгөрсөн хугацаанд өндөр үнээр олж авсан нэр хүнд чинь шороо буртаг болох эхлэл нь тавигдана даа. Ард түмэн ч сая сонголт хийхдээ У.Хүрэлсүх, Занданшатар, Оюун-Эрдэнэ нарын хоршлийг харж улсадаа юм хийх байх гээд саналаа өгсөн. ЕС нь намаа зангидаад явах нь дээрээ ард нь нөхөн сонгууль, ээлжит 2024 оны сонгууль гээд хүлээж байна.
Za sumka hereggui biz dee
BUGDIIG ALBAN TUSHAALD HUREH NUHTSLIIG HANGACHIHAAD ODOO NAMIIN DARGAA HIIH HEREGTEI.ENE HUN BOL AMARBAYASGALAN..DARUU BAIHAAR DEERELHENE .ZORIGTOI BAI
Sumyabazar bol bish. Tegvel byr Bat-Erdene avarga ni namyn dargad ilyy tohirno.
ЗАНДАНШАТАР ТОЛГОЙ ИЛҮҮ.НӨГӨӨ 3 ТД НЬ ӨГӨХ ТЭНЭГ ХҮН У.ХҮРЭЛСҮХ БИША
Сумьяабазарыг яаж бодохоороо намын дарга болгох хүмүүсийн нэрэнд оруулдаг байнаа удмаараа шуналтай хүмүүс биздээ.тэгээд ч ухаантай байж чадахгүй бусад нь бол болж байнаа