Саяхан Японы мэргэжлийн сүмо бөхөд нэгэн үйл явдал боллоо.
Өнөө цагийн япон бөхчүүдийн хамгийн ирээдүйтэй нь, дараагийн ёкозүна гэгдэж байгаа озэки Асанояма цар тахлын үеийн хөл хорионы дэглэм зөрчиж, хэдэн удаа цэнгээний газраар очжээ. Монголд бол жирийн үзэгдэл.
Аварга, арслан нь байтугай аймаг, сумын цолтнууд нь нутагтаа бол сансарт нисээд ирсэн нисэгч, эсвэл Эх орны их дайнд улс орноо аварсан баатрууд шиг л таахалзана. Хөл хорионы дэглэм бүү хэл, Хуулиа зөрчөөд ч тоохгүй. Допинг хэрэглэж, найраа хийсэндээ огтхон ч гэмшихгүй төдийгүй, оноосон шийтгэлийг эсэргүүцэж, шүүхдэж, заргалдана.
Энэ мэт зүйл дээр дурдсан Японы сүмо, Монголын Үндэсний бөхийн жишээн дээр харахад л хоёр орны ухамсар, хариуцлагын ялгаа маш тод харагдана.
Хөл хорионы дэглэм зөрчсөн сүмочдоо Сүмогийн холбоо ямар арга хэмжээ авав?
Уг нь энэ хөл хорио нь Засгийн газраас гаргасан биш Сүмогийн холбооны гаргасан хорио байлаа. Асанояма үдэш гарч яваад хүнтэй уулзаад, ууж идээд, дэвжээндээ эргээд ирж. Тэр хүн зодсонгүй, хар тамхи, хориотой бодис хэрэглэсэнгүй. Гэвч дүрэм бол дүрэм, хариуцлага бол хариуцлага. Ингээд Асаноямагийн барилдах эрхийг нэг жилээр хаслаа. Урьд өмнө дуулдаагүй хатуу шийтгэл. Учир нь Асанояма бол озэки цолтой, холбооны нүүр царай болсон сүмочдын нэг тул хүлээх хариуцлага нь ч өндөр байх ёстой. Хоёрдугаарт, эхэндээ хэргээ хүлээлгүй, худлаа хэлснийг холбоо маш том хэрэг гэж авч үзжээ. Асанояма ч хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээж, зодог тайлах өргөлдлөө өгсөн байдаг.
Манай улсаас ялгаатай сонсогдож байгаа биз. Монголд бол хориотой эм, допинг хэрэглээд баригдана. Баригдсаных нь дараа шийтгэл оноох гэж хэдэн сар өнгөрч, эцэст нь нэг юм эрхийг нь ямар нэг хугацаагаар хасна. Энэ хооронд допингтой бөх энд тэнд барилдсаар л байна. Яаж энэ эм миний биед оров гэж гайхан, мэдэн будилна. Наадам ойртоод ирэхээр шүүхэд давж заалдана. Аль болох удаан заалдаж, шүүхдэх нь тэдний гол зорилго. Энэ хугацаанд ард түмэн мартаж, магадгүй өнөө ял оноосон шүүгч нь ажлаас халагдаад алга болох магадлалтай. Манай бөхчүүдэд хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээе гэсэн ямар ч ухамсар үгүй. Харин ч эсрэгээрээ нутгаасаа сонгогдсон УИХ-ын гишүүн, прокурор нараар яриулж, нөлөөлөхийг оролдоно. Ингээд л цэвэр, допинггүй бусад бөхчүүд нь хохироод үлддэг “уламжлалтай”. Олон жил үргэлжилж байгаа “уламжлал”.
Хөл хорионы дэглэм зөрчиж, цэнгээний газарт очсон озэки Асанояма барилдах эрхээ хасуулж, дараа нь буруудаа гэмшин, өөрөө зодог тайлах өргөлдлөө өглөө. Зөвхөн энэ жишээн дээрээс Японы сүмо, Монголын Үндэсний бөхийн ухамсар, хариуцлагын ялгаа тов тодорхой харагдана
Одоо хэрэг хийсэн сүмоч, монгол бөх хоёрын хүлээх хохирлыг авч үзье.
Шөнө гарч, цэнгээний газраар үйлчлүүлсэн Асанояма нэг жил барилдахгүй, зургаан сарын цалингийн 50 хувиар торгуулсан. Жилд зургаан башё болдог. Түрүүлээд авах боломжтой байсан шагналуудыг нь тооцоод үзвэл овоо юм болох нь ойлгомжтой. Дээр нь сүмо гэдэг цол, шагналын журам нь маш тод, ойлгомжтой. Зургаан тэмцээний дараа Асанояма санданмэ зиндаанд унасан байх болно. Өөрөөр хэлбэл цалингүй, дэвжээндээ тусдаа өрөө зэрэг тусгай хангамжгүй болно. Мөн өнөөдрөөс эхлээд компаниуд түүнтэй байгуулсан зар сурталчилгаа, ивээн тэтгэгчийн гэрээгээ цуцлаад эхэллээ. Учир нь эдгээр компаниуд нийгмийн өмнө хүлээх хариуцлагатай. Тэр үүргээ биелүүлэх ёстойгоо мэддэг, ойлгодог.
Харин манайд яах билээ?
Яах ч үгүй гээд хэлчихэд буруудах зүйлгүй. Цол буухгүй. Цалин мөнгөө компаниасаа аваад явна. Барилдана, магадгүй энд тэнд түрүүлээд шагнал авна. Допингтой бөх өөрөө ичиж зовох нь битгий хэл нутаг усныхан нь ч хүндэлсэн, хөөргөсөн хэвээр. Хэчнээн допингтой ч аймагт нь нэг том цолтой бөх байхад дараа дараагийн найраанд нь хэрэгтэй гэж мэднэ. Телевиз, хэвлэлээр ч шүүмжлүүлэхгүй. Совесть гэдэг ойлголт манай бөхөд байхгүй.
Сүмо бөхөд найраа байсан уу гэвэл байсан. 1980-1990 оны үед Итай гэж нэг бөх байлаа. Сэкивакэ цолтой ч бүгдийг мэддэг, найрааг зохион байгуулдаг этгээд байв. Түүний үед сүмогийн башёд барилдаан болгон шахуу ёрикири мэхээр дуусдаг байлаа. Ялагч тодорхой тул хүч гарган барилдаад байх шаардлагагүй, түлхээд гаргана, нөгөөх нь түлхүүлээд гарна. Үүнийг зогсоохын тулд Сүмо бөхийн холбоо хатуу арга хэмжээ авч, найраанд орсон бөхчүүдийг шууд л хөөж орхисон. Ийм арга хэмжээ авдаг болохоор сүмо бөх олон зуун жилийн турш хөгжөөд ирсэн, цаашдаа ч улам хөгжинө.
Харин манай үндэсний бөхийн ирээдүй бүрхэг болжээ. 21 дүгээр зууны үзэгчид допингтой, найраатай наадам үзэхийг хүсэхгүй. Тэртээ тэргүй үзэх харах юм орчин үед олон байхад хэн допингтой бөх, найраатай барилдаан үзээд цаг заваа бараад сууж байх билээ.
Үндэсний бөхөөс холдон, алслан одож байгаа бөхийн хорхойтнуудаа цаг алдаагүй дээр нь эргүүлэн авчрах үе яг одоо тулгараад байна. Допинг хэрэглэсэн бөхчүүдийн шийтгэлийг тодорхой болгож, үнэн шударга наадам зохион байгуулахгүй бол ард түмэн үндэсний бөхөөс холдсоор л байх болно. Одоогийн хүүхдүүд хорин жилийн дараа бөх үзэх үү, үгүй юу гэдгийг одоо л шийдэх ёстой.
За ингээд юу хийвэл зохих вэ? Юуны өмнө хийх ажил бол Төр засгаас цол чимэг олгодгийг зогсоож, хараат байдлаас гарах. Яахаараа Ерөнхийлөгч зарлиг гаргаж, цол олгодгийг ойлгоход бэрх. Наадам зохион байгуулах комисс Засгийн газраас томилогддог нь ч хачирхалтай. Хэдийгээр үндэсний бөх ч аваад үзвэл жирийн нэгэн спорт. Аль нэг спортын дотоод хэрэгт орохоо тултлаа завтай улс төрчид байна уу? Улс төрчид нь улс төрөө, спорт холбоо нь спортоо хариуцаад явбал дээр бус уу?
Сэтгэгдэл ( 28 )
Шагналыг нь багасгаад өгчихөөч. Бас цолыг нь хураадаг болгочих. Дахиж цолоо 3 жилийн дотор батлаагүй бол цолыг нь бууруул. Бага шагналтай хүмүүс бууж өгөх үү? Одооны бөхчүүд ч гэж дээ. Хоолны савнууд даа. Олигтойхон мэх ч байхгүй\nҮзэгч та нар шүүмжилж байгаа бол битгий барилдааныг нь үзэцгээе.
Ёс жудагтай Сайхан бөхчүүд бгаа шүү. Хэдхэн амин хувиа, мөнгө өнгө харсан, алдар нэрийн хойноос хөөцөлдсөн бөхөнцөрүүдийг барилдахыг нь бүүр хасах хэрэгтэй
Уг нь зөв бичижээ гол санааг нь бүрэн дэмжиж байна. нийгэмд үзүүлэх нөлөөг нь тооцож хариуцлага оногдуулах ёстой. Төгсгөлийн өгүүлбэрийн хувьд наадам гэдэгийг бөхийн барилдаан гэж ойлгож болохгүй . Төрт ёсны уламжлал юм шүү дээ уг нь даанч бөхчүүд уяачиддаа доромжлуулж дуусаад байгаа болохоос
Нийгмийн хөгжлийн зөрүү ялгаа байгаа учраас хэн үндэстнээрээ хөгжөөд баяжаад цэцэглээд хэн үндэстнээрээ хоцрогдоод хоосроод байгаа амьдрал дээр харагдаж байна. Японд хэрэглээнээс гарсан комиссийн хэдэн машин зээлээр унаж байгаагаа хөгжиж байна гэж боддог нийгэм өрөвдөлтэй.
Бөх морь хоёр байна.Наадам болно бөх сайхан боллоо гэтэл тэр ттэрэнд тэдээр хэвтсэн гэнэ .Морь болохоор тэр сайдын эрлийз орлоо гэнэ. \nБид чинь ямар орчин байнаа.
Ганц монгол бөх ч биш хаа сайгүй,бараг л салбар болгонд ийм байдал газар аваад удаж байгаа юм биш үү
Ene avarga geed baigaa guliisuun shaar chini tsagdaag zodool tanhairch yavdag arhichin l biz se
Шударга бусын туйл болчихжээ гэж л ойлгохоос.бех узэх сонирхол ч алга доо.
ИЛ ТОД ШУДАРГА ЁСОН ДЭЭР ОХШИХ ЭС ОРШИХ ТОГТОНО АЛЬ Ч САЛБАРТ. ЧИНГИСИЙН НУУЦ Ч ЕРДӨӨ ТЭР.
Ёстой оновчтой зөв илэрхийлж бичжээ. Баяр хүргье. Энэ асуудал ганц балай хуурамч бөх мөхтэй нь ганц холбоогүй шдээ. Монголын бүх л салбарт нэг ийм үзэгдэл ажиглагддаг. Найраа, арын хаалга, юмыг оромдож залилж хийдэг, хулхи, худалч, хулгайч сэтгэхүй гээр хандаж өнөөгийн нэг ийм хөгийн улс нийгэм бий болсон байна шүү дээ. Улс төр нь бүр холоо явж байвал барав нээрээ. Энэ балиар юм нь байгаа учраас бөөнөөрөө үхэлдээд байгаан бна шд. Ичнэ зовно гэсэн ямар ч зан байхгүй балиар шүү бүр.
Er ni bol buh gej yamar ch bayalag buteedeggui hernee asar undur tsalin hamgamj edelsen deer ni mash ih ambiztai niigemd ch yamar ch tusgui nuhduud bdag shuu
Үндэсний бөхийн тэмцээнээр хязгаарлахгүй Монгол улс өөрөө ёс суртхууны хувьд дампууралд орчихсон гунигтай юм даа. Нам албан тушаалын томилгоо болон сэлбэгийн шахаанд гүнзгий шигдээстэй. Дахин 30 жил үргэлжлэх байх. Шударга зарчим ярихар Төв халх баруун аймагуудаар хуваагдаад тэмцэлдэнэ. Аварга Батсуурь арслан Оюунболд хоёрыг үндэсний бөхөөс шууд хөөх эсвэл 100 жил барилдах эрхийг хаах хэрэгтэй даанч нөгөө нутгийн улс төрч ах нар нь өмөөрөөд ерөнхий сайдаас эхлээд дарамтлаад эхэлнэ
Яг үнэн л бичиж. Ширэн нүүртэй хэдэн Бөхийг хэт шүтэж ирсэн хуучин хоцрогдлоос хурдан салж Спортын нэг төрөл шиг л үзэх ёстой. Ерөнхиылөгч цол олгодгийг бүрмөсөн болихнь зөв, наадмын комиссыг Засгийн газаар шийдэх гэж цаг зав гаргах ч хэрэггүй.
Үндэсний бөхийн холбоо цол молоо мэдээд зоригтой шийдвэртэй ажиллах нь зөв. Хуулиа ч тэгж хий. Төр засаг оролцоогоо багасга.
би хөартааа чамдааах аар бжсад
Doping etsestee hunii bie lahbodiig aldag ed.ogt dursaj bhoorgui ed.tiim bolool delhii niiteer horiod bgaa hereg
зүйрлэх ёстой. допингтой бөхийг 10 жил барилдах эрхийг нь хас
Бөхчүүдийг бүгдийн ац руу нь труба чихэж хашраа
doping ilervel buh nasaar n huuh. am avahiig bur musun zogsooh. neg devjeeniihen hoorondoo barildahiig zogsooh. tegeel barag boloh baihda.
Ёс зүйн талаар зөвхөн бөх биш бүх Монгол хүнтэй ярих хэрэгтэй.
Cumo oor shde tsalintai dawaa bolgon ni ondor hemjeenii mongo ogdog mergejliin tvwshind ochtson sportshdee ter hereer ni hariutslaga ih mongol boh bol shaal oor
Сумо бол хоолоо олж иддэг мэргэжлийнх нь ажил тогтмол цалинтай тэр хэрээрээ хариуцлага өндөр манай үндэсний бөхтэй харьцуулж болохгүй
Yapontoi zuirleh shaardlagagui
допинг гэгч нь монгол хүний бие сэтгэцэд ямар нэртэй ямар үйлчилгээтэй нь нөлөөлж байгааг судалсны дараа үүнийг мөрдөж хянах хэрэгтэй Одоогийн байдлаар дэлхийн жишгээр авч үзвэл толгойн эм халууны эм уух аргагүй болчихоод байна. Дэлхийн хоригийг дэлхийн тэмцээнд орохдоомөрдөх,монголд түүнийг нэгийгээ хорлох өрсөлдөгчөө хүчээр биш хуулиар дарж авах арга хэрэгсэлболчихлоо.Өөрсдөө лабораторигүй,шинжилжчадахгүй,тэгээд сольж ,нуун дарагдуулж болдогийм нөхцөлд сүржигнэх огт хэрэггүй. монголыннөхцөлд хэрэглэж болохгүй эмийн жагсаалт тусд нь батлах,эсвэл ерөөсөө орхих дуртай ньв олж уугаад биеэ хорлог
допинг гэгч нь монгол хүний бие сэтгэцэд ямар нэртэй ямар үйлчилгээтэй нь нөлөөлж байгааг судалсны дараа үүнийг мөрдөж хянах хэрэгтэй Одоогийн байдлаар дэлхийн жишгээр авч үзвэл толгойн эм халууны эм уух аргагүй болчихоод байна. Дэлхийн хоригийг дэлхийн тэмцээнд орохдоомөрдөх,монголд түүнийг нэгийгээ хорлох өрсөлдөгчөө хүчээр биш хуулиар дарж авах арга хэрэгсэлболчихлоо.Өөрсдөө лабораторигүй,шинжилжчадахгүй,тэгээд сольж ,нуун дарагдуулж болдогийм нөхцөлд сүржигнэх огт хэрэггүй. монголыннөхцөлд хэрэглэж болохгүй эмийн жагсаалт тусд нь батлах,эсвэл ерөөсөө орхих дуртай ньв олж уугаад биеэ хорлог
Бөхийн Цэцийг төрөөс бас болохгүй бол том компаниуд цалинжуулдаг хариуцлага тооцдог болговол яаж бна.
Шинэ зуунд хөлсний алчуургүй хөсөөрөө мэх болгодог ёстой өмнөөс нь ичмээр монгол бөх Засуулдаа алчууртай болгоод хөлсөө арчиж болохгүй юу
100 хувь дэмжмээр санаа байна.