2022 онд улсын хэмжээнд 113 цэцэрлэг, 176 сургууль, 121 дотуур байр барихад 83.2 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэллээ. Мөн тэрбээр “Хөдөөгийн сумд болон Улаанбаатарт байгаа сургуулиудын ачаалал өдөр шөнө шиг ялгаатай болсон. Ганц жишээ хэлэхэд 300-гаас доош хүүхэдтэй 90 орчим сумын сургууль байна. Ер нь сум, нийслэлийн хороо бүрт 12 жилийн тогтолцоотой сургууль барих шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаа.
Цаашид нийслэлд үүсэж буй сургуулийн ачааллыг цэцэрлэг-бага сургуулийн цогцолборын хэлбэрээр, дунд болон ахлах ангиудыг төрөлжсөн сургууль болгож зохион байгуулах чиглэлээр шийдэх бодлого барьж байгаа. Одоогоор нүхэн жорлонтой байгаа 800 гаруй сургуулийн ариун цэврийн асуудлыг шийдэхийн зэрэгцээ сурагчдын үдийн цайг үдийн хоол болгох хөтөлбөрийг бодитоор хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эхний ээлжинд 670 гаруй сургуулийн гал тогооны нөхцөлийг сайжруулна, ийм боломж бий. Харин ирэх онд 5-9 дүгээр ангийн сурагчдыг үдийн хоол хөтөлбөрт хамруулахад 200 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа” гэлээ.
Сэтгэгдэл ( 3 )
12 жил /нэг үе юм даа/ сурдаг байж яг юунд /амьдрах ямар дадалд, ямар нэг зүйлд мэргэших үү/ сургаад байна аа, тэр уламжлаж ирсэн учир шалгааны ухаан гэдэг юм бийсэн /сэргээх/. Монгол хүүхэд /тусч, энэрэлтэй, ачилдаг, байгал, амьтанд ойр, цээж амар хөгждөг, сайн хүн гэдэгт тэмүүлдэг, шударгийг эрхэм гэдэг/-ийг сургах гэдэг яг даяр болчихсон баймааргүй юм аа. Зө зө...
Эрүүл мэндийн салбартай адилхан дампуурч байгаа салбар бол боловсролын салбар шүү. Буруу замаас зөв зам уруу нь шилжүүлэх эхлэлийг тавих хэрэгтэй.
12 ЖИЛИЙН ТОГТОЛЦООГОО БОЛЬЖ 10 ЖИЛИЙН ТОГТОЛЦООТОЙ БОЛОХ ЮМСАН. ДЭЭД СУРГУУЛИЙН ПРОГРААМ ЗААГААД ХЭЦҮҮ БАЙНА. ДЭЭД СУРГУУЛЬДАА Л ТЭР МЭРГЭЖИЛ СОНГОСОН ХҮҮХДҮҮД НЬ СУРДАГ ЮМ БАЙГАА БИз.