Нойр булчирхайн хорт хавдрын шинж тэмдэг хэрхэн илэрдэг вэ?

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 18

Их Британийн “Pancreatic Cancer UK” байгууллагын мэргэжилтнүүд хэвлий эсвэл нуруу орчим тайлбарлахын аргагүй өвдөж, богино хугацаанд турах, удаан хугацаанд гэдэс хямрах шинж тэмдэг илэрвэл нойр булчирхайн хорт хавдрын дохио байх талтай гэж “Daily Express” хэвлэлд бичжээ.

Хавдар томрохын хэрээр шинж тэмдэг гэнэт алга болж, гэнэт гарч ирдэг байна. Тухайлбал, хэвлий орчим өвчин мэдрэгдэж, аажмаар нуруу руу дамждаг байна. Өвчтөн хэвтэх үед өвчин нэмэгдэж, суух эсвэл урагш тонгойх үед намждаг гэж шинжээчид сэрэмжлүүлжээ.

Түүнчлэн, хоолны дуршилгүй болох, бие тавгүйрхэх, арьс, нүдний цагаан шарлах нь мөн л нойр булчирхайн хорт хавдрын шинж тэмдэг гэнэ. Хэрэв дээрх шинж тэмдэг дөрвөн долоо хоногоос дээш үргэлжилбэл эмчид хандахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top