Вакцинжуулалтыг өргөн далайцтай, нэгэн зэрэг хийгээгүйгээс коронавирсний илүү халдвартай шинэ омог, хувилбарууд тархахад хүргэсэн гэж М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийн Анагаах ухааны төвийн эрдэмтэн Симон Мацкеплишвили үзэж байна.
Хэрэв вакцинжуулалтыг түргэн хугацаанд, нэгэн зэрэг, өргөн далайцтай явуулсан бол вирус болон түүний шинэ хувилбаруудын тархалтыг богино хугацаанд хумьж, өнөөгийн нөхцөлд байдал үүсэхгүй байсан гэж тэрбээр онцолжээ.
АНУ, Их Британи, Герман, Израил зэрэг улс вакцинжуулалтыг өргөн далайцтай, шуурхай зохион байгуулснаар өдгөө хөл хорио, хязгаарлалтуудаа цуцалж эхэлжээ.
Дэлхий дахинд коронавирусний халдварын 178.5 сая тохиолдол бүртгэгдэж, 3.8 сая гаруй хүн нас барсан.
Сэтгэгдэл ( 0 )