Буриадад сүүлийн үед COVID-19 халдварын тоо эрс нэмэгдсэн тул Буриадын тэргүүн Алексей Цыденов энэ сарын 27-ноос долоодугаар сарын 11 хүртэл хөл хорио тогтоолоо. Хүнсний дэлгүүр, эмийн сан, нийтийн унаа, хэвлэлээс бусад бүх салбарын үйл ажиллагааг зогсоох юм.
Буриадын эрүүлийг хамгаалах систем эмч, ор, эм тарианы хомсдолд орж, элгээрээ мөлхөхөд хүрээд байгаа гэнэ. Тиймээс ОХУ-ын бусад мужуудаас эмч илгээхийг хүсжээ.
Алексей Цыденов “Хатуу арга хэмжээ авахгүй бол нас баралт нэмэгдсээр эмч нар ажлын ачааллаа дийлэхгүй болно. Бид ор, тоног төхөөрөмж худалдан авч болох ч хүний нөөцийг үйлдвэрлэж чадахгүй” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Ах дүү Буриадад туслахаар хамгийн түрүүнд Халимагийн эмч нар ирсэн байна. Одоогийн байдлаар дөрөвхөн хүний бүрэлдэхүүнтэй ч тэд энд хоёр сар ажиллана. Бүгд улаан бүсд ажиллаж байсан туршлагатай эмч нар юм.
Сэтгэгдэл ( 0 )