Оймсноос гарч ирсэн 639 сая төгрөгийг Төрийн сангийн дансанд тушаажээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 06 сарын 25

АТГ-ын мөрдөгчид "Оймсны" гэгдэх хэргийг шалгах явцад хураан авсан 639.2 сая төгрөгийг төрийн сангийн дансанд төвлөрүүлж, улсын орлого болголоо.

Хэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед эд мөрийн баримтаар Н.Баярсайханы орон сууцанд нэгжлэг хийхэд зочны өрөөнөөс 5.1 сая төгрөг, 16.460 ам.доллар, унтлагын өрөөнөөс 17.5 сая төгрөг, сейфнээс 140 сая төгрөг, 127.117 ам.доллар, 50 мянган юань, мөн түүний ажлын өрөөнөөс 10.8 сая төгрөг, 8600 ам.доллар тус тус хураан авсан нь нийт 230.8 сая төгрөг, 152.177 ам.доллар, 70 мянган юань болсон бөгөөд дээрх мөнгө, валютыг гэмт хэрэг үйлдэж, олсон хөрөнгө, орлого гэж үзэх үндэслэлтэй тул улсын төсөвт шилжүүлэхээр шүүхээс шийдвэрлэсэн юм.

Иймээс битүүмжлэн хадгалж байсан нийт 639,244,450 төгрөгийг АТГ-ын мөрдөгчид Сангийн яамны төрийн сангийн дансанд тушаалаа.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.188.124) 2021 оны 06 сарын 26

Энэ нөхөравилгын мөнгөө Аяатай хуваадаг гэсэн биз дээ. Аяа нь Раднаасэд. ашгаа хуваасны төлөө иймэрхүү нөхдийнхөө арыг дааж, ялыг нь хөнгөлөхийн тулд Аяа хөөн хэлэлцэх хугацааг нь багасгах хууль батлуулсан. Тэгэхээр аяатай хариуцлага тооцох хэрэгтэй.

1  |  0
Иргэн(37.170.105.18) 2021 оны 06 сарын 25

Зөвхөн жараахай

0  |  0
Бодит(103.212.117.204) 2021 оны 06 сарын 25

Оймс гэж төмөр авдар юм аа

0  |  0
Top