Чехийн зүүн өмнөд хэсэгт орших Бржецлав, Годонин хотуудыг хар салхи дайрч, байгалийн гамшиг боллоо.
Одоогийн байдлаар 5 хүн амиа алдаж, 200 хүн бэртэж, гэмтсэн байна.
Байшин барилгын нурангид дарагдсан хүмүүсийг аврахаар аврагчид ажиллаж байна.
Мянга гаруй байшин сүйрч, цахилгааны шугам тасарчээ.
Бржецлав, Годонин хотын 40 мянган хүн тоггүй болжээ.
Мэргэжилтнүүд энэ хар салхийг Чехийн түүхэн дэх хамгийн хүчтэй хар салхи гэж үзэж байна.
Салхины хурд 333–418 км/цаг байжээ.
Засгийн газраас хохирлыг олон арван сая крон болсон гэж үзэж байна.
Байгалийн гамшигт хохирогсдод злриулсан хандивын аян эхэлж, 34 сая крон цуглаад байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )