“Монгол, Японы ЭЗТХ-ийн таван жилийн ойн цахим форум, үзэсгэлэн 2021” арга хэмжээ зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 05-ны өдрүүдэд www.ExportMongolia.org цахим талбарт зохион байгуулж байгаа билээ.
Цахим форум, үзэсгэлэн өнөөдөр (2021.06.28) “Монголын хүнсний салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес эрхлэгчидтэй уулзах цахим уулзалт”-аар үргэлжлэн, зохион байгуулагдаж байна.
Өнөөдрийн арга хэмжээнд Байгаль орчин, ХАА-нд эдийн засгийн хүрээлэнгийн захирал, ХААИС-ийн багш Т.Эрдэнэчулуун “БНХАУ-д мах экспортлох нь, экспортын боломж” сэдвийн хүрээнд илтгэл танилцууллаа.
Монгол Улсаас БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан үхрийн мах, махан бүтээгдэхүүн, адууны мах экспортлох боломжтой.
Тэрбээр мах экспортлогчдод дараах ЗӨВЛӨМЖИЙГ өглөө.
- Мах бэлтгэлийг ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг МЭЕГ-аас баталгаажуулсан, өвчингүй, эрүүл, тайван бүсээс бэлтгэх, батлах
- Мах бэлтгэх зорилгоор бэлтгэж байгаа малын гарал үүслийг батлах: (2018 оноос хэрэгжиж байгаа “Малын гарал үүслийн нэгдсэн системийг ашиглах”)
- Мал нядлах, мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн бүх процессыг МЭЕГ, МХЕГ-ын эрх бүхий мал эмнэлгийн улсын байцаагч эсвэл зөвшөөрөлтэй өөрийн үйлдвэрийн эмчийн хяналт доор явуулах бөгөөд хоёр орны протоколд тусгасан шаардлагуудыг дагаж мөрдөх
- Зөвхөн үйлдвэрийн аргаар нядалсан малын мах, махан бүтээгдэхүүн экспортлох
- Зах зээлийн сегментээ зөв сонгох. Өндөр орлоготой хэрэглэгчдийн сегментэд хүрч ажиллах
- БНХАУ-ын хэрэглэгчдийн амтны таашаал сонирхол өөр учраас хэрэглэгчдийн таашаал сонирхлыг сайн судлах. Жижиг савлагаатай хатаасан мах, утаж вакумдсан мах, дотор махан бүтээгдэхүүн, шорлог гэх мэт гүйцэд болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлож экспортлох.
- БНХАУ дахь импортлогчтой шууд түншлэл үүсгэхээсээ өмнө хууль зүйн хувьд баталгаатай, улсдаа бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж ирсэн түүхтэй эсэхийг нь сайн судлах зэргийг зөвлөлөө.
ШУУД ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 1 )
Өмхий хятадууд бас маханд дуртай болоод байна.