АНУ-д халдвар авсан эсэхийг тодорхойлдог амны хаалт бүтээжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 29

АНУ-ын эрдэмтэд коронавирусний халдвар авсан эсэхийг тодорхойлдог амны хаалт бүтээжээ.

Массачусетсийн технологийн дээд сургуулийн судлаачид Харвардын их сургуулийн мэргэжил нэгт нөхөдтэйгөө хамтран бага хэмжээний мэдрэгчтэй амны хаалтын загварыг гаргаж авчээ. Эл мэдрэгчийг лабораторийн нөмрөг болон хувцсанд зүүж болох гэнэ.

Мэдрэгч нь амны хаалтыг зүүж эхэлснээс хойш 1.5 цагийн дараа хариу өгдөг байна. Ингэхдээ хариуг бусад хүмүүст харагдахгүй байхаар тохируулж болдог байна. Ингэснээр тухайн хүний хувийн мэдээллийг хадгалах боломжтой юм.

Ийм төрлийн мэдрэгчийг хэдэн жилийн өмнөөс бүтээж эхэлжээ. Эхэн үед мэдрэгчийг Эбола, Зика вирусний халдварыг илрүүлэхийн тулд ашигладаг байжээ. Мэдрэгчийг бусад төрлийн вирус илрүүлэх зорилгоор тохируулж болдог байна.

Жонс Хопкинсын их сургуулийн мэдээллээр, АНУ-д 33.6 сая гаруй хүн КОВИД-19 халдвар авснаас 604 мянга гаруй хүн эндээд байна. Энэ хоёр үзүүлэлтээр АНУ дэлхийд тэргүүлсээр байнаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top