ОХУ-д коронавирусний “Дельта+” хувилбар бүртгэгджээ.
ОХУ-ын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах байгууллага Роспотребнадзорын тэргүүн Анна Поповагийн мэдэгдсэнээр коронавирусний маш хурдан тархдаг шинэ хувилбар болох “Дельта+” вирусээр халдварласан тохиолдол өнгөрсөн долоо хоногт илэрснийг судалж байсан аж.
“Дельта+” вирусний халдвар авсан хүний бие хөнгөн байгаа гэнэ. Гэхдээ шинэ төрлийн “Дельта+” коронавирус нь маш аюултай юм. Энэ вирусний халдвартай хүний дэргэдүүр амны хаалтгүй явахад л халдвар авч байгаа аж. Мөн өмнө нь өвчлөөд эдгэрсэн болон вакцин хийлгэсэн хүмүүст үүссэн эсрэг биеийн идэвхийг бууруулдаг байна.
Үүний өмнө Украинд коронавирусний энэтхэг омог Дельта вирусний анхны тохиолдол бүртгэгдсэн билээ.
Хойд хөрш ОХУ-д ковидын халдварын тархалт дахин нэмэгдсэн талаар Роспотребнадзор байгууллагаас мэдээлээд олон нийтийн арга хэмжээг хориглох саналыг дэмжихийг Ерөнхий сайд Михаил Мишустинээс хүсжээ.
Сэтгэгдэл ( 0 )