ДЭМБ нэг төрлийн вакцины хоёр тунг хийлгэхийг зөвлөв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 01

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавируссний эсрэг нэг төрлийн вакцины хоёр тунг хийлгэхийг зөвлөжээ. Учир нь хоёр өөр төрлийн вакцин хийлгэсний үр дагаврыг одоогоор судлаагүй байна гэж ДЭМБ-ын дархлаажуулалтын хэлтсийн дарга Кэйт О'Брайен мэдэгджээ.

Түүний хэлснээр, эхний тундаа “AstraZeneca” вакцин хийлгэсний дараа “Pfizer” вакциныг хийлгэх боломжтой гэх зөвхөн мэдээлэл бий. Вакциныг хольж хэрэглэсний дараа дархлааны хариу урвал хэр удаан тогтдог, аюулгүй эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Судалгааны ажлууд үргэлжилж байгаа бөгөөд ойрын саруудад үр дүн нь гарна гэсэн хүлээлттэй байна. Тиймээс одоогийн нөхцөлд  ДЭМБ дархлаажуулалтын хоёр тунгаа нэг төрлийн вакцинаар хийлгэх нь зөв гэж үзэж байна гэж О'Брайен онцолжээ.

Харин вакцины дараах хамгаалалт хэр удаан үргэлжлэх тухай тэрбээр судалгаа хийж байна гэсэн хариултаас илүү тодорхой зүйл хэлээгүй байна. Коронавирусний эсрэг вакцин зөвхөн нэг жил орчмын өмнө гарсан тул эсрэг биет хэр удаан хадгалагддагийг мэдэх, хянахын тулд цаг хугацаа шаардагдана гэж тэрбээр тодруулжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(69.138.230.119) 2021 оны 07 сарын 03

Massin olonh ni Hyatad vaktsin hiilgesen odoo nuguu zuvlugch erdemted ni sudalj nyagtlaad yadarsan ard irgeddee uur darhlaa sain togtoodog vaktsin nemj hii geech, ajilgui, orlogogui irged tsuhurch tuildaj guitslee

0  |  0
Top