ОХУ-д гаргаж авсан коронавирусний эсрэг “Спутник V” болон “Эпиваккорона” вакциныг хольж, хэрэглэсэн тохиолдолд бие биенийхээ үйлчилгээг сулруулахгүй байхаар бүтээсэн гэж Гамалеягийн нэрэмжит төвийн Вирус судлалын хүрээлэнгийн тэргүүлэгч мэргэжилтэн Федор Лисицын мэдэгджээ.
Тиймээс эл хоёр вакциныг хольж хэрэглэж болох гэнэ. Хэрэв эхний тунгаа “Эпиваккорона” вакцинаар хийлгэсэн бол хоёр долоо хоногийн зайтай хоёр дахь тунгаа “Спутнник V” вакцинаар хийлгэх боломжтой.
Түүний хэлснээр, ОХУ-д аль болох их хэмжээний эсрэг биеттэй болох зорилгоор хэсэг бүлэг сайн дурын хүмүүс төрөл бүрийн, тэр дундаа гаднын вакциныг хольж хэрэглэх туршилтад оролцож байна. “Эдгээр хүмүүст хайрс, сүүл ургаж, нас бараагүй гэж тэрбээр хошигноод “Pfizer” вакциныг, “Спутник V” хэрэглэсэн талаарх мэдээлэл одоогоор хангалттай биш байна гэж онцолжээ.
ОХУ-д нийт 5 514 599 хүн халдвар авснаас 135 214 хүн энджээ.
Сэтгэгдэл ( 0 )