Үхэлд дөжирсөн ДҮҮРЭН КОВИДТОЙ ЗУН

2021 оны 07 сарын 05

Өчигдрийн байдлаар Монгол Улс ковидын улмаас 617 иргэнээ цаг бусаар алдаад байна. Монгол Улсын 617 өрх гэр бүлийн гишүүнээ алдаж, их уй гашууг үзлээ. Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр танилцуулах статистикийн цаана дахин олон өрх айл уй гашууд автан хоцорно. Өдөр, өдрөөр арав, арваар нэмэгдэх нас баралтын статистик тоонд үнэндээ нийгэм дасал болж эхлэх янзтай.

 

Ковид гэх энэ цар тахлын өмнө эрүүл мэндийн салбар хүчин мөхөсдөж, тэд амаргүй нөхцөл байдалд ажиллаж буйг хэн хүнгүй л харж, ойлгож байгаа. Мөн нөгөө талаас харахад тахлын үеийн шокоос гарах ёстой, даван туулах шаардлагатай хамгийн чухал салбар бол Эрүүл мэндийн салбар гэдгийг бид бүхэн харж байна.

Эдийн засгийг сэргээе, ажлын байраа хадгалъя гээд хэчнээн тэрбумын зээл, мөнгөний дэмжлэг үзүүллээ гээд нийгмийн эрүүл мэндийн салбар нь цар тахлын өмнө туйлдаж, дархлаагаа алдсаар байгаа нөхцөлд хүч, нөлөө нь төдийчинээ суларч буйг бид бүхэн харж байна.

Тэгэхээр эрүүл мэндийн салбар цар тахлыг даван туулах эрсдэлээ удирдах, илүү маневр сайтай ажиллах шаардлага яах аргагүй тавигдаж байгааг хэлэх нь зөв байх.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох өнгөрсөн зургаадугаар сарын 21-ний өдөр нөхцөл байдлын талаар хэлэхдээ:

“Ковидын нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Эмнэлгийн ажилчдын даацаас давсан тохиолдлууд гарч байна. Тохиолдлын тооны хурдыг нөөцийн хангалтын хурд гүйцэхгүй байна. Саяхан л 100, 500, 1000 байсан тохиолдлууд одоо 2500 хүртэл болж нэмэгдэж байна. Улаан бүсэд болон бусад бүсэд ажиллаж байгаа ажилчид маань туйлдаж байна. Харин иргэд биднийг шүүмжилж байна. Уул нь энэ өвчнөөр өвдөхгүй байх бүрэн боломж танд бий. Энэ боломжоо ашиглаач ээ гэж та бүхнээс хичээнгүйлэн хүсье. Хамгийн түрүүнд хүний нөөцийн хомсдол үүсэж байна.  Хүнд, маш хүнд хүний тоо нэмэгдэж байна. Үүнд ажиллах боловсон хүчин угаасаа дутуу. Нарийн мэргэжлийн эмчийг 1 жилийн дотор бэлдэх боломжгүй. Гэхдээ өнөөдөр энэ чиглэлээр суралцаж байгаа резидент эмч нар бүгд дайчлагдаад ажиллаж байна.  Эмнэлгийн орыг хангалттай хэмжээнд дэлгээд ажиллаж байна. Уул нь Монгол улс нийтдээ 27,000 гаруй эмнэлгийн ортой. 10,000 хүнд ногдох орны тоогоор дэлхийд нилээд дээгүүрт ордог. Энэ хүнд үед энэ маань бас дэм болж байна.  Өнөөдөр 12,000 орчим ор дэлгээд ажиллаж байна. Бидэнд үүнээс цааш ор дэлгэх боломж үнэндээ байхгүй.  Эмнэлгийн гол ачаалал бидний өмнө байна. Хүнд маш хүнд хүмүүс удаан, олон хоногоор эмчлэгддэг. Прогнозоор харахад 7 сарын эхний 10 хоногт оргилдоо хүрэх нь байна. Энэ маш том ачаалал авч ирэх нь...”  гэж мэдэгдсэн.

Тэгэхээр нөхцөл байдалд зохицуулалт хийн ажиллаж буй албаны хүний хэлж буйгаар гол ачаалал өмнө хүлээгдэж байна. Уг өвчнөөр иргэд эмнэлэгт ч, эмнэлгийн гадаа ч нас барж байна.

Өчигдрийн статистикаар Монгол Улсад ковидын нийт батлагдсан тохиолдол 125.260 байгаагаас 84.819 нь эдгэрсэн. 40.441 өвчтөн байгаагийн 14.100 хүн нь эмнэлэгт, 25.691 өвчтөн нь гэртээ тусгаарлагдан, өөрөө өөрсдийгөө эмчилж байна.

Тэгвэл “Энэрэл” эмнэлэг, Баянзүрх дүүргийн эмнэлэг хооронд нааш цаашаа явсаар, тусламж авч чадалгүй амиа алдсан 35 настай иргэн дээрх статистик тоонуудад байхгүй. Өнөөдрийн байдлаар амиа алдаагүй ч,  биеийн байдал нь тун эрсдэлтэй байдалд байгаа олон хүн ЭМЯ-наас өгдөг статистикийн гадуур байгаа нь нууцгүй үнэн бодит байдал юм.

Гэтэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй ковидтой өвчтөнүүдийн 9368 нь хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүс гэж ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч өчигдрийн хурлаараа мэдээлж байсан.

Биеийн байдал нь үнэхээр хүндэрсэн хүмүүс эмнэлгийн тусламж авч чадалгүй эхнээсээ эмнэлгийн гадаа ирж амьсгал хураагаад байхад, эмнэлгийн мянга мянган орон дээр хөнгөн хэлбэрээр өвчлөгсөд хэвтэн эмчлүүлж байгаа нь нэг талаас эрүүл мэндийн байгууллагын эрсдэлийн удирдлага,  зохион байгуулалт ямар байна вэ гэж харахад хүргэж байна.

Биеийн байдал нь илтэд хөнгөн гэж үзэж байгаа өвчтөнүүдээ эмнэлгээс хэдий хугацаанд гаргах вэ. Биеийн байдал нь хүндрэх эрсдэлтэй, ээлж хүлээсэн, гэртээ байгаа өвчтөнүүдийн ор хүлээлгийн хоногийг хэд хоногоор тогтоох вэ зэрэгт маневр хийх, гарц гаргалгаатай хандах нь ЭМЯ-ны хийх ажил.

Ер манай төр засаг шийдэл, эрсдэлийн удирдлага ярихын оронд болохгүй байна, бүтэхгүй байна гэх манлайлалгүй хандлагаараа нийгмээ хангалттай чирж, гулдчиж байна.

Цар тахлын өмнө туйлдаад буй манай эрүүл мэндийн салбар хөнгөн өвдсөн сайд дарга нарыг хэвтэн эмчлүүлэхгүй бол болохгүй гэсэн  онцгой заалтад хамруулан, онцгой үйлчилгээ үзүүлдэг нь нэгэнтээ ил болсон.

Гэтэл Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дарга нь эмнэлгийн гадаа, рентген зурагаа гартаа атгаж ирээд, амиа алдсан хүнийг архичин, анхиагүй амьдралтай байснаар нь орон даяар зарлаад сууж байх юм

Амиа алдсаныхаа дараа Монгол орон даяар таагүйгээр зарлуулсан энэ талийгаач шиг бүртгэлтэй хаяг дээрээ амьдардаггүй хүн Монгол Улсад мянга мянгаараа бийг Үндэсний статистикийн хороо хүлээн зөвшөөрдөг гэдгийг дашрамд сануулъя.

Оршин суух бүртгэл нь орон нутагт боловч, Улаанбаатар хотод оршин суудаг мянга мянган иргэн байдаг. Тэдгээр иргэдийн тухай тодорхой тоон мэдээлэл байдаггүй тухай Статистикийн байгууллага өнгөрсөн зургаадугаар сард мэдээлж байсан. Тэдгээр иргэд ковид тусаад, биеийн байдал нь хүндэрлээ гэхэд  эмнэлгийн гадаа нас барсан 35 настай залуугийн харамсалтай түүх давтагдахгүй гэх баталгаа манай улсад алга.  

Эмнэлгийн яаралтай тусламжийг харьяалал харгалзахгүй үзүүлнэ гэж ярьдаг ч хэрэг дээрээ хэрэгжихгүй байгаа нь ковидын үед харагдаж байна.

Уг нь Эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд:

4.1.2.Хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ялгаварлан гадуурхахгүйгээр тэгш, хүртээмжтэй үзүүлэх; гэсэн заалт бийг тодотгоё.

 Д.Сарангэрэл сайдын үед яригдаад байсан Буянт-Ухаа спорт ордон, Бөхийн өргөөнд эмнэлгийн орнуудаа жинхнээс нь дэлгээд хаягийн зөрчилтэй хүмүүсээ тэнд хэвтүүлэн эмчлүүлэх зэргээр зохицуулалтууд хийвэл хийж болохоор. Гэвч тэгэхгүй байна.

Төр засгийн толгойд байгаа нөхдийн манлайлал бусад үеийнхээс бүр илүү чухал байгаа ийм үед нэг нь нээлтийн арга хэмжээн дээрээс, нөгөө нь хөдөөнөөс хэвлэлийнхэнд үг дайгаад л байж байх юм. Ковидыг алдалгүй 10 сар болсон гэх бахархал хуучирлаа, ковидыг дотооддоо алдаад долоон сар өнгөрөхөд шокоос гарч чадаагүй байгаадаа дүгнэлт хийцгээе.

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.46.145) 2021 оны 07 сарын 06

ТӨР АЖЛАА ХИЙЖ Л БАЙГАА МОНГОЛЧУУД Л БИД ХЭНЭГГҮЙ ЯМАР ТЭНЭГ ТҮМНЭЭ ГЭДГЭЭ ДЭЛХИЙД ХАРУУЛЛАА ЭРҮҮЛ БАЙХ БОЛОМЖ НЬ ТӨРД БИШ ЧАМД Л БАЙХ ЁСТОЙ ТЭНЭГЭЭ

0  |  0
зочин(122.201.24.226) 2021 оны 07 сарын 05

ГАДНААС ТУСЛАМЖ ГУЙХГҮЙ БОЛ ӨӨРСДӨӨ ДИЙЛЭХГҮЙ ,ЧАДАХГҮЙ БАЙНА. ГАДНЫ МЕНЕЖМЕТЫГ ОРУУЛЖ ИРЭЭЧ. ХӨРШ ХЯТАД УЛС САЯ ГУАНЖОУД ГАРСАН ДЭЛЬТА ВИРУУСЫГ 3 ХОНОГТ ДАРААД ХҮН АМЫг 3-6 УДАА НЭГ БҮРЧЛЭН РС -д ХАМРАГДУУЛААД ӨВЧТӨНҮҮДИЙГ ШҮҮРДЭЖ ИЛРҮҮЛЭД ӨВЧНӨӨ ДАРААД АВЛАА. ЭНЭ ТУРШЛАГ ААС НЬ СУРАЛЦААЧ. ХӨЛ ХОРИОГОО ТОГТООГООЧЭЭ. ЗАХЫН ХОРООЛОЛ ЧИНЬ ЯГ ЭНЭТХЭГИЙН ЯДУУ ХОРООЛОЛД ЯМАР ЗАВААН БАЙДАГ ЯГТИЙМ. ТЭНД ӨВЧИН ЦЭЦЭГЛЭЖ БАЙНА. ”НЯНГ ХОРИВ” ГЭДЭГ Д. НАЦАГДОРЖИЙН НАЙРАГЛАЛ САНААНД ОРЖ БАЙНА. ХООСОН САЛХИНД ХИЙССЭР ХАЙХРАМЖГҮЙ ХҮНЭЭР ДАМЖСААР ХҮРСЭН ХҮНИЙГ ХОРЛОЖ ЧАДНА.ХҮҮХЭД АГАЧУУДЫГ ҮХҮҮЛЖ ЧАДНА

0  |  0
zochin(49.98.155.159) 2021 оны 07 сарын 05

shine erunhii said garaad Mgl.d yuch urgachtai yavahgui bna da ajil j chadahgui bna bid nii nudend haragdah zuil alga da danhar hooson tolgoitoi saidaa ard tumen chin ajil gui 1hagas bolj bna buh gazar ajil lahgui ymarch ajil yavagdahgui emleg n ard tumen nee uvchnu huleej avahgui sunj duusj bna da udurt 10r uheed Mgl ard tumen un.dur emleg n huleej avah gui margaach hen uheh medeegui uhlee huleej bga uls bolthon bna da erunii said aa

0  |  1
зочин(202.179.26.57) 2021 оны 07 сарын 05

Японы эмчийн туршлагаар уушгины хүндрэлтэй хүмүүсийг доош нь харуулж хэвтүүлбэл болдоггүймүү. Тэгвэл уушги дарагдахгүй чөлөөлөгдөж хүчилтөрөгч очдог гэсэн байна

0  |  0
Zochin(202.9.46.158) 2021 оны 07 сарын 05

Or myanga taviaad emchleh asrah hymyys ,tonog tuhuurumj ni bhgyi bhd yaltai vee?munguu shavhaad ch bolov,bayaachuud ni handivlaad hamgiin sain vacuudaa oruulj ir!!!Sputnik, moderna,johnson!!!!holij hiih taktikruu angaisaar bgad daaj davashgyi syireld hyrlee.ter olon nayad tuslamj zeeliig buruu zartsuulj zavshsnaa yah gej bna??hurdan l shiideld hyr.hyatad vac muu bna geed haa gazriin medeelleer yavaad bhd chig chimeegyi shahah geed bgaag zoriud horloj bna gej yzej bndaa z.gazraa!,эмя -аа!!!

0  |  0
DR. ADITYA(129.205.113.208) 2021 оны 07 сарын 05

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг \nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? \nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM \nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл \nманай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) \n

0  |  0
DR. ADITYA(129.205.113.208) 2021 оны 07 сарын 05

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг \nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? \nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM \nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл \nманай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) \n

0  |  0
Зочин(139.5.219.41) 2021 оны 07 сарын 05

Сэтгүүлчид баярлалаа, яг цаг үеэ олсон, зөв зүйтэй асуудлыг хөндөж,, дээрх тэнгэрийн хүмүүст аанхааруулсан байна

0  |  1
zochin(103.242.45.45) 2021 оны 07 сарын 05

3 han say hunee hamgaalaad bj chadahgui archaagui tur zasag ym daa

0  |  1
эмч(66.181.164.214) 2021 оны 07 сарын 05

Үнэнийг бичжээ ямар их харуусал вэ. энэ бол Монголын эмгэнэл шүү.

1  |  1
Top