Буриадад аврах баг 2020 онд сураггүй болсон “АН-2” онгоцыг хайх ажлыг сэргээжээ.
Онгоцонд нислэгийн багийн хоёр гишүүн, дөрвөн зорчигч байсан юм. Буриадын Иргэний хамгаалал, онц байдлын агентлагаас мэдээлснээр эрж хайх, аврах албаныхан Түнхэн аймагт очжээ. “Ан-2” онгоц 2020 оны зун Түнхэн аймагт сураггүй болсон юм.
Аврагчид онгоцыг эрж хайх газарт хүрэхэд хоёр өдөр шаардлагатай аж.
Зургаан хүнтэй “Ан-2” онгоц өнгөрсөн оны долоодугаар сард Буриадад холбоо тасарсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )