Харшилтай хүмүүс КОВИД-19 халдварыг хэр хүнд тусдаг вэ?

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 06

Онолын хувьд ургамлын харшилтай ба стероид цацлаг хэрэглэдэг хүмүүс коронавирусний халдварыг хөнгөн тусах магадлалтай. Гэхдээ үүний нотлох хэрэгтэй гэж ОХУ-ын судлаачид үзэж байна.

Харшил хурцдах улиралд ургамлын харшилтай хүмүүсийн нус, нулимс их хэмжээгээр гоождог тул вирусийг амьсгалын дээд замаас тууж гаргах боломжтой. Ингэхдээ вирус хүний биеийн амьсгалын замын эсүүдийн хүлээн авагч буюу рецепторуудтай холбогдож амжихгүй байх магадлалтай.

Вирус эсэд нэвтэрсэн ч стероид цацлаг хэрэглэснээр өвчнийг хөнгөн хэлбэрээр тусах боломжтой. Гэхдээ энэ нь зөвхөн таамаг бөгөөд харшлын энэ ид улиралд судлах ёстой  гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.108.254) 2021 оны 07 сарын 07

Цэцгийн наймааны арга

0  |  0
Top