Оросын алдарт загвар зохион бүтээгч, шоумен Сергей Зверев Төрийн Думын сонгуульд өрсөлдөхөөр болсноо зарлалаа. Сергей “Зеленые” намаас Буриад, Эрхүүгийн тойрогт өрсөлдөх юм.
Тэрээр Буриадад төрсөн, Байгаль нуурыг хамгаалах олон ажил хийж байсан билээ.
“Зеленые” намын хэвлэлийн хурал дээр Зверев “Миний байгаль орчин хамгаалах талаар хийсэн олон нийтийн ажлыг харсан олон хүн Төрийн Думд өрсөлдөөч гэж санал тавьдаг байсан. Би эхлээд татгалздаг байсан ч одоо цаг нь иржээ. Би Буриадад төрсөн, эх нутагтаа тус дэм болмоор байна. Байгаль нуур бол дэлхийн экологт чухал нөлөөтэй нуур. Намайг Кремлийн дэргэд нуураа хамгаалах жагсаал хийж байсныг та бүхэн харсан. Сүүлийн үед миний экологийн ажил үндсэн ажлаас минь даваад байгаа. Учир нь өөр зүйл хийхэд цаг, хүч алга байна. Би хоёр жилийн өмнө салоноо хаасан. Эколог уу, бизнес үү гэсэн сонголтоос би экологийг сонгосон” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )