Вакцинуудын хамгийн түгээмэл сөрөг нөлөөнүүд

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 08

ОХУ-ын “Спутник V” вакцины хамгийн түгээмэл сөрөг нөлөө  нь толгой өвдөх, халуурах зэргээр илэрдэг болохыг Аргентины Эрүүл мэндийн яамны судалгаа харуулжээ.

Тус улсад “Спутник V” вакцинтай холбоотой 38 мянга гаруй сөрөг урвал бүртгэгдсэн нь 100 мянган вакцин хийсэн тохиолдолд 548 сөрөг нөлөө илэрсэн тохиолдол болон хүнд хэлбэрийн сөрөг нөлөө илэрсэн 2.78 тохиолдол бүртгэгджээ. Аргентин улс нийт 6 964 344 тун Оросын вакцин хэрэглэжээ.

Статистикаас үзвэл, 15278 тохиолдолд толгой, үе мөч, булчин өвдөх шинж тэмдэг илэрсэн бол 14397 тохиолдолд халуурах, толгой өвдөх, үе мөч өвдөх зовуурь бүртгэгдсэн байна.

Харин “AstraZeneca” вакцины хувьд нит 3543 сөрөг нөлөө бүртгэгдсэн нь 100 мянган тохиолдолд 132 сөрөг нөлөө, 3.07 хүнд урвал ажиглагджээ. Нийт 2 305 351 тун “AstraZeneca” вакцин хэрэглэсэн байна.

БНХАУ-ын “Sinopharm” компанийн вакцины хувьд нийт 1270 сөрөг нөлөө илэрсэн нь 100 мянган тохиолдолд 34.61 сөрөг нөлөө, 1.19 хүнд урвал ногдож байна. Ингэхдээ Аргентин улс Хятадын компанийн нийт 3 531 420  тун вакцин хэрэглэжээ.

Вакцинжуулалтын хугацаанд нийт 45728 хүнд вакцины сөрөг нөлөө илэрснээс  307 нь хүнд урвал тооцогдож, эмнэлэгт эмчлэхэд хүрчээ. Тус улс 12 801 115 тун вакцин хийжээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.46.207) 2021 оны 07 сарын 08

Hujaa vac mongoliig gamshig bolgoson

1  |  0
Z(202.9.46.207) 2021 оны 07 сарын 08

Тархи угаалт

1  |  0
ккк(64.119.20.250) 2021 оны 07 сарын 08

бид ч тэнэг юм уу даа. Сөрөг нөлөөг дархлаа сайн тогтож бна гээд л бгаа. Эндээс харахад оросынх муу хямад сайн болохнээ

0  |  0
Top