Шинэ төрлийн SARS-CoV-2 коронавирус хүний шүлсний булчирхайд үржих чадвартай гэж Бразилын Сан Паологийн их сургуулийн Анагаах хааны сургуулийн эрдэмтэд үзэж байна. Тэдний судалгааны ажил “The Journal of Pathology” сэтгүүлд нийтлэгджээ.
Судлаачид коронавирусний халдварын улмаас нас барсан өвчтөнүүдийн гурван төрлийн шүлсний булчирхайг (чихний хажуугийн, эрүүний доорх, бага) шинжилсний үндсэн дээр шүлс ялгаруулдаг эсүүд халдварын “голомт буюу нөөцлүүр” болдог гэсэн дүгнэлтэд хүрчээ. Эл эсэд өвчин үүсгэгч вирус хадгалагдаад зогсохгүй үрждэг болох нь судалгаагаар тогтоогджээ.
Өнөөг хүртэл хомхой буюу херпес зэрэг түгээмэл өвчин үүсгэгч вирусүүд шүлсний булчирхайг нөөцлүүр болгон ашигладаг гэж үзэж иржээ. Гэвч энэхүү нээлт SARS-CoV-2 коронавирус яагаад ийм өндөр халдвартай болохыг олж мэдэхэд дөхөм болно гэж судлаач Бруно Фернандес Матук онцолсон байна.
Сэтгэгдэл ( 3 )
Ene yamar soliotoi bichver ve? Hunii biyed ihdee l 14 honood zailuulagddag shuu dee.tegeel bj bdag gej yu bnaa?
Архи бас сайн бишүү
Тийм учраас амаа давстай усаар сайн зайл гээд байгаамшдээ