ДЭМБ коронавирусний “орос” хувилбарыг судална

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 09

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусний “орос” AT.1 хувилбарыг цаашдын судалгааны жагсаалтад оруулжээ. Энэхүү омгийг тус байгууллага  зургаадугаар сарын 9-нөөс ажиглалтдаа оруулсан байна.

Оросын хувилбараас гадна энэхүү жагсаалтад өмнө нь АНУ8 Бразил, Филиппин, Индонез, Колумб, Их Британид бүртгэгдсэн коронавирусний хувилбарууд ороод байна. ДЭМБ-ын хяналтын жагсаалтад SARS-CoV-2 коронавирусний генийн мутацтай омгуудыг оруулдаг ба генийн мутац нь вирусний шинж чанарт нөлөөлж, ирээдүйд аюул учруулах эрсдэлтэйд тооцдог байна.

ДЭМБ альфа (британи), бета (өмнөд африк), гамма (бразил), дельта (энэтхэг) зэрэг дөрвөн омгийг “түгшүүртэй” гэсэн ангилалд багтаагаад байна. Дельта хувилбар нь Уханийн хувилбараас хоёр дахин халдвартай гэж шинжээчид дүгнээд байна.

Коронавирусний “орос” хувилбар анх өнгөрсөн нэгдүгээр сард бүртгэгджээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.9.46.224) 2021 оны 07 сарын 10

Болор гуай худлаа хуцахаа болио.

0  |  0
Top