Германы “BioNTech”, АНУ-ын “Pfizer” компанитай хамтран коронавирусний “Дельта” омгийн эсрэг тусгай вакцин гарган авсан тухай Германы “Der Spiegel” хэвлэлд мэдээлжээ.
Энэ нь тус компаниудын хамтарч гарган авсан “Comirnaty” вакцины шинэчилсэн хувилбар бөгөөд коронавирусний “Дельта” хувилбарын эсрэг үр дүнтэй байх гэнэ. Ингэхдээ тус вакцины эмнэлзүйн туршилтыг ирэх наймдугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байна.
Түүнчлэн, тус хоёр компани сэргээх буюу гурав дахь тунгийн туршилтын талаарх мэдээллийг АНУ-ын Хүнс, эмийн агентлаг, Европын Эм бэлдмэлийн агентлаг зэрэг холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр төлөвлөж байна. Судалгааны урьдчилсан дүнгээс үзвэл хоёр дахь тунгаас хойш зургаан сарын дараа хийсэн сэргээх тун эхний хоёр тунгийн дараа тогтсон эсрэг биетийн хэмжээн 5-10 дахин нэмэгдүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )