ТУВА 100 жилийн ойн наадмаа хойшлууллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 15

ОХУ-ын Тувад сүүлийн хэд хоног ковидийн халдварын тоо эрс нэмэгдлээ. Ганц сарын өмнө өдөрт 1-2 халдвар бүртгэгддэг байсан бол одоо өдөрт 130-170 халдвар гарч байгаа юм.

Цар тахлын байдал хүндэрснээс Тувагийн БНУ байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам тэмдэглэх хөтөлбөр өөрчлөгджээ. 1921 онд Танну́-Ту́ва улс байгуулагдсаныг албан ёсоор “төрсөн өдрөө” гэж үздэг байна.

Шинэ хөтөлбөрт 36 баярын арга хэмжээ багтсаны 16 нь онлайн явагдана. Үлдсэн 20 арга хэмжээг аюулгүй байдлыг хатуу чанд сахин, цөөн тооны үзэгчтэй явуулахаар болжээ.

Наймдугаар сарын 13-нд Тувагийн эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч Иннокентий Георгиевич Сафьяновын хөшөөний нээлт болно. Мөн анхны төрийн тэргүүн Буян-Бадыргы Монгушын хөшөөнд цэцэг өргөнө. Урлагийн оддын тоглолтыг онлайнаар үзүүлэх, эсвэл 50 хувийн үзэгчтэй хийх хоёр хувилбарыг одоо хэлэлцэж байна.

Наадамд зодоглох бөхчүүд бүгд вакцинд хамрагдсан, шинжилгээ өгсөн гэрчилгээтэй байх ёстой. Гэхдээ хурдан морины уралдааныг байдал сайжиртал хойшлуулах гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангар(202.179.24.161) 2021 оны 07 сарын 17

Yes наадам гэсэн нөхдүүд Тувад очиж наадамдацгаа өөр боломж байхгүй ха ха ха хэ хэ хэ

0  |  1
Top