ОХУ-д нийтийн дархлаа 60 хувьд хүрчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 19

ОХУ-д хүн амын 60 хувьд нь коронавирусний нийтийн дархлаа тогтсон байна.

Энэ талаар Санкт-Петербургийн Пастерын нэрэмжит тархвар судлал, микробиологийн нэрэмжит судалгаа, шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. Гэхдээ орон даяар нийтийн дархлаа 60 хувьд хүрсэн нь тайван амьсгалах боломжтой түвшин биш аж. 

ОХУ-д нийтийн дархлаа 90 хувьд хүрснээр тайван амьсгалж болох түвшинд хүрлээ гэж үзэх юм.

Хойд хөршид хоногт батлагдаж буй халдварын тоо 20 мянгыг давсан хэвээр байгаа билээ.

Орост хоногт 24480 хүн өвчилж, 753 хүн нас баржээ. Хойд хөршид нийт халдварын тоо 5.9 саяыг давсан юм.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(202.9.46.224) 2021 оны 07 сарын 19

Ихэвчлэн зvрх, судасны өвчнөөр явж байна. Ийм байхад чинь л зарим тэнэг эцэг эхчvvд хvvхэддээ вакцин тариулна, тэгчээд дараа нь FB-н групп дээр хvvхдийн зvрх дэлсээд байна яавал дээр вэ гэсэн пост оруулна

0  |  0
Top