КОВИД 19 I Хүнд 896, нэн хүнд 214 өвчтөн байна

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 20

ЭМЯ-наас ковидын халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн (2021.07.20) мэдээллээ өглөө.

Сүүлийн 24 цагт 1309 тохиолдол батлагдаж, таван хүн нас барлаа. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 523 нь Улаанбаатар хотод, 786 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ.

Нас барсан таван хүний гурав нь эмэгтэй, хоёр нь эрэгтэй аж. Монгол Улсад ковидын шалтгаант нийт нас баралт 716 болж байна.

Одоогоор халдвартай 5852 хүний бие хөнгөн, 2979 хүн хүндэвтэр, 896 хүн хүнд, 214 хүн маш хүнд байгаа аж.

Манай улсад нийт 32498 хүүхэд ковидын халдвар авчээ.
 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top