Японы хүндийг өргөгч Хироми Мияке зодог тайлна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 24

Тав дахь Олимпдоо оролцож буй Японы хүндийг өргөгч Хироми Мияке зодог тайлах болсон тухай өнөөдөр мэдэгджээ.

2012 оны Лондонгийн Олимпын мөнгө, Рио-2016 Олимпын хүрэл медалийн эзэн тэрбээр 49 кг жинд 74 кг-ыг огцом өргөсөн бол 99 кг түлхэлттэй өргөлтөд гурван удаа бүтэлгүйтэж, медальгүй үлдлээ.

Токиогийн Олимпод оролцсоноор тэрбээр Олимпын их наадамд хамгийн олон удаа оролцсон Японы жүдоч Рёко Танигийн амжилтыг давтсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top